Монгол хэлээр
In English
По-Русски
Сайтын тухай
Тэмцээнүүд
Бодлогууд
Чансаа
Орчуулгын саналууд (211)
mn/509-A
com/509-A
Хадгалах
Fullscreen
# Хүснэгт дэхь хамгийн том тоо $n × n$ хэмжээтэй $a$ хүснэгт нь дараах байдлаар тодорхойлогддог: * Бүх $i = 1, 2, ..., n$-н хувьд $a\_{i, 1} = a\_{1, i} = 1$ байхаар эхний багана болон эхний мөр нь нэгийн тоо агуулдаг. * Хүснэгтийн үлдсэн тоо бүр нь тухайн тооны зүүн талын тоо болон дээд талын тооныхоо нийлбэртэй тэнцүү. Өөрөөр хэлбэл үлдсэн тоонууд нь $a\_{i, j} = a\_{i - 1, j} + a\_{i, j - 1}$ томьёогоор тодорхойлогдоно. Хүснэгтийн бүх утгууд нь эдгээр нөхцлөөр тодорхойлогддог байна. Танд $n$ тоо өгөгдөх бөгөөд та дээрх дүрмээр $n × n$ хэмжээтэй хүснэгтийн хамгийн их утгатай элементийг олох ёстой юм. ## Оролт Хүснэгтийн мөр болон баганын тоо болох $n$ ($1 ≤ n ≤ 10$) эерэг бүхэл тоог оруулна. ## Гаралт Нэг мөрөнд $m$ эерэг бүхэл тоо хэвлэнэ. Энэ нь хүснэгтийн хамгийн их утга юм. ## Тэмдэглэл Хоёр дахь жишээнд хүснэгтийн мөрүүд дараах байдлаар харагдана: 1 1 1 1 1 1 2 3 4 5 1 3 6 10 15 1 4 10 20 35 1 5 15 35 70 -- Даариймаа
Жишээ тэстүүд
Оролт
1
Гаралт
1
Оролт
5
Гаралт
70
Тэмдэглэл