D. Таня ба нууц үг

хугацааны хязгаарлалт 2 секунд

санах ойн хязгаарлалт 256 мегабайт

оролт стандарт оролт

гаралт стандарт гаралт

Аав нь ажилдаа явсан хойгуур бяцхан охин Таня аавынхаа өгөгдлийн сангийн нууц үгээр тоглож эхэлжээ. Нууц үг нь $n+2$ ширхэг тэмдэгтээс бүтсэн тэмдэгт мөр юм. Таня нууц үгийн дараалласан $3$ тэмдэгт болгоныг ($n$ ширхэг урттай тэмдэгт мөр үүсэх ба эдгээрийг цаашид богино тэмдэгт мөр гэе) нэг нэг жижиг цаасан дээр бичив. Тэгээд Таня $n$ ширхэг жижиг цаастай болов. Богино тэмдэгт мөр болгон яг цаасан дээр бичигдсэнтэй адилхан бас дараалал нь алдагдахгүй нууц үгэнд орсон. Хэрвээ богино тэмдэгт мөрүүд давхцсан буюу өөрөөр хэлбэл ижил цаас байх юм бол хэдэн удаа давхцсан тэр тоогоороо нууц үгэнд орсон.

Тэгээд Таня аав нь түүний тоглоомын талаар мэдвэл уурлана гэж бодоод бүтэн нууц үгийг буцааж сэргээх хэрэгтэй болжээ. Та түүнд энэ хэцүү даалгаварт туслах ёстой. Нууц үг нь латин цагаан толгойн том жижиг үсэг бас тооноос бүтдэг. Том болон жижиг үсэгнүүд хоорондоо ялгаатай гэж үзнэ.

Оролт

Эхний мөрөнд бүхэл тоо $n$ ($1 ≤ n ≤ 2 \cdot 10^{5}$) буюу Таняд байгаа цаасны тоо.

Дараагийн $n$ мөрөнд, мөр болгонд цаасан дээрх нууц үгийг үүсгэж буй тэмдэгт мөрнүүд өгөгдөнө. Тэмдэгт болгон жижиг эсвэл том Латин үсэг эсвэл тоо байна.

Гаралт

Хэрвээ Таня тоглоомын аль нэг хэсэгт алдаа гаргасан бөгөөд богино тэмдэгт мөрнүүд нууц үг үүсгэж чадахгүй байвал "NO"(тодорхойлох цэггүй) гэж хэвлэнэ.

Хэрвээ өгөгдсөн богино тэмдэгт мөрнүүд нууц үг үүсгэж байвал "YES" гэж хэвлэх бөгөөд дараагийн мөрөнд боломжит нууц үгийг хэвлэнэ.

Орчуулсан: Энхлут

Жишээ тэстүүд

Оролт
5
aca
aba
aba
cab
bac
Гаралт
YES
abacaba
Оролт
4
abc
bCb
cb1
b13
Гаралт
NO
Оролт
7
aaa
aaa
aaa
aaa
aaa
aaa
aaa
Гаралт
YES
aaaaaaaaa
Сэтгэгдлүүдийг ачааллаж байна...