B. Антон ба валютын ханш

хугацааны хязгаарлалт 0.5 секунд

санах ойн хязгаарлалт 256 мегабайт

оролт стандарт оролт

гаралт стандарт гаралт

2016 он Бэрланд. Валютын ханш их хэмжээгээр өссөн учир үүний бутархай орон нөлөөлөхгүй болж бүхэл тоо болжээ.

Найдвартай эх сурвалжаас авсан мэдээллийн дагуу санхүүгийн мэргэжилтэн Антон маргаашийн ханшны талаар хэд хэдэн зүйл мэдэж авчээ. Одоо Антонд маргаашийн ханш нь тэгш тоо байх бөгөөд өнөөдрийн ханшны мэдэгдэж буй $2$ оронг хооронд нь солисонтой адил дүнтэй гэдэг нь мэдэгдэж байлаа. Маргаашийн ханш нь энэ хоёр нөхцөлийг хангаж буй бүх боломжит хариултуудаас нь хамгийн их нь байх ёстой. Өнөөдрийн ханш нь эерэг, сондгой, бүхэл тоо $n$ бол маргаашийн валютын ханшийг олоход Антонд туслаарай.

Оролт

Эхний мөрөнд сондгой, эерэг, бүхэл тоо $n$. Энэ нь өнөөдөр мэдэгдэж байгаа валютын ханш юм. $n$ тооны урт нь $2$-оос $10^{5}$ дотор харьяалагдана. $n$ нь 0-ээр эхлэхгүй.

Гаралт

Хэрвээ маргаашийн валютын ханшны тухай мэдээлэл нийцэхгүй буюу нөхцөлд таарах бүхэл тоо олдохгүй бол "-1" гэж хэвлэнэ үү.

Бусад тохиолдолд маргаашийн валютын ханшийг хэвлэнэ. Энэ тоо нь өнөөдрийн ханшны $2$ оронг солисоны дараа тэгш байх нөхцөлийг хангаж буй бүх боломжуудаас хамгийн их нь байх ёстой. Валютын ханш $0$-ээр эхлэх ёсгүй.

Орчуулсан: Энхлут

Жишээ тэстүүд

Оролт
527
Гаралт
572
Оролт
4573
Гаралт
3574
Оролт
1357997531
Гаралт
-1
Сэтгэгдлүүдийг ачааллаж байна...