A. Паша ба хар нүд

хугацааны хязгаарлалт 2 секунд

санах ойн хязгаарлалт 256 мегабайт

оролт стандарт оролт

гаралт стандарт гаралт

Паша өөрийн утас болон үсэндээ их хайртай... Гэхдээ энэ бодлогонд үс хамаагүй.

Паша утсандаа шинэ тоглоом суулгажээ. Тоглоомонд тэгш өнцөгт хэлбэртэй талбай байх бөгөөд талбай нь тус бүрдээ $m$ ширхэг нүднээс тогтох $n$ ширхэг мөрнөөс бүтсэн. Анх бүх нүд нь цагаан өнгөтэй байв. Нүүдэл бүрд Паша аль нэг нүдийг сонгож хар өнгөтэй болгоно. Паша хар өнгөтэй нүдийг сонгож болох бөгөөд ийм тохиолдолд өнгө нь өөрчлөгдөхгүй хар хэвээрээ үлдэнэ. Паша $2 × 2$ хэмжээтэй хар өнгийн квадрат үүсгэх юм бол хожигдоно.

Паша $k$ нүүдэл хийхээр шийдэж нүүдэл бүрээ төлөвлөжээ. Төлөвлөгөөн дэхь нүүдлийг $i$ болон $j$ (харгалзан мөр болон баганы тоо) гэх хоёр тоогоор илэрхийлэх ба энэ нь сонгох нүдний байрлалыг тэмдэглэжээ.

Паша төлөвлөгөөнийхөө дагуу тогловол хожигдох үгүйг тодорхойл. Хэрвээ хожигдох бол аль нүүдэл дээр $2 × 2$ квадрат хараар будагдахыг олно уу.

Оролт

Эхний мөрөнд гурван ширхэг бүхэл тоо $n, m, k$ ($1 ≤ n, m ≤ 1000$, $1 ≤ k ≤ 10^{5}$). Үүнд харгалзан мөрийн тоо, баганын тоо болон Пашагийн хийх гэж байгаа нүүдлийн тоо.

Дараагийн $k$ мөрөнд мөр бүрд Пашагийн нүүдлүүд дарааллаараа өгөгдөх бөгөөд мөр болгон $i$ ба $j$ ($1 ≤ i ≤ n$, $1 ≤ j ≤ m$) гэсэн хоёр тоог агуулах бөгөөд энэ нь харгалзах нүдийг илэрхийлэх юм.

Гаралт

Хэрэв Паша хожигдохоор бол $2 × 2$ квадрат хараар будагдах нүүдлийн дугаарыг хэвлэнэ үү.

Хэрэв Паша хожигдохгүй буюу тоглоомын туршид хар өнгийн $2 × 2$ квадрат гарж ирэхгүй бол "0" гэж хэвлэнэ үү.

Орчуулсан: Энхлут

Жишээ тэстүүд

Оролт
2 2 4
1 1
1 2
2 1
2 2
Гаралт
4
Оролт
2 3 6
2 3
2 2
1 3
2 2
1 2
1 1
Гаралт
5
Оролт
5 3 7
2 3
1 2
1 1
4 1
3 1
5 3
3 2
Гаралт
0
Сэтгэгдлүүдийг ачааллаж байна...