Codeforces Round #803 (Div. 2)
19:56:06 |
Codeforces Round #804 (Div. 2)
6 өдрийн дараа |
B. Амар ба зүү
хугацааны хязгаарлалт 1 секунд
санах ойн хязгаарлалт 256 мегабайт
оролт стандарт оролт
гаралт стандарт гаралт
Амар геометрт их дуртай. Нэг өдөр тэрээр их сонирхолтой бодлого бодож гэнэ.
Амарт $(x, y)$ цэг дээр төвтэй $r$ радиустай тойрог өгөгджээ. Тэрээр энэ тойргийг $(x', y')$ цэг дээр төвтэй байлгахыг хүсчээ.
Амар нэг үйлдлээр тойргийн дурын хилийн цэг дээр зүүгээр хатган, зүүгээ тойруулан тойргийг дурын өнцгөөр эргүүлэн зүүгээ буцаан авна.
Түүнд хамгийн багадаа хэдэн үйлдлээр зорьсондоо хүрч чадахыг хэлж өгч туслаарай.
Оролт
Оролтонд тойргийн радиус, анхны тойргийн төвийн координатууд болон эцсийн тойргийн төвийн координатуудыг илтгэх таван бүхэл тоо $r$, $x$, $y$, $x'$ $y'$ ($1 ≤ r ≤ 10^{5}$, $ - 10^{5} ≤ x, y, x', y' ≤ 10^{5}$) зайгаар тусгаарлагдан байрлана.
Гаралт
Тойргийн төвийг хүссэн байрлалдаа оруулахын тулд шаардагдах хамгийн бага боломжит үйлдлийн тоог хэвлэ.
Орчуулсан: Бат-Од
Жишээ тэстүүд
Оролт
2 0 0 0 4
Гаралт
1
Оролт
1 1 1 4 4
Гаралт
3
Оролт
4 5 6 5 6
Гаралт
0
Тэмдэглэл
Эхний жишээнд хамгийн зөв үйлдэл нь зүүг $(0, 2)$ цэгт хатган тойргийг цагийн зүүний дагуу $180$ градус эргүүлэх юм. (Цагийн зүүний эсрэг байсан ч болно)