A. Амар ба хөгжим

хугацааны хязгаарлалт 1 секунд

санах ойн хязгаарлалт 256 мегабайт

оролт стандарт оролт

гаралт стандарт гаралт

Залуу программист Амар хөгжимд их дуртай нэгэн аж. Тэрээр үргэлж хөгжим тоглож сурахыг хүсдэг байсан ч код бичээд их завгүй байсан тул нэгэн санаа сэджээ.

Амарт $n$ хөгжмийн зэмсэг байгаа ба $i$ дэх зэмсэгийг эзэмшихэд $a_{i}$ өдөр зарцуулдаг. Зав багатай Амар хөгжмийн зэмсгүүдэд суралцахад хамгийн ихдээ $k$ өдөр зарцуулж чадахаар байжээ.

Амар аль болох олон хөгжмийн зэвсэг эзэмшиж амжихаар түүнд хуваарилж өгөхийг хүсчээ.

Оролт

Эхний мөрөнд хөгжмийн зэмсгийн тоо болон өдрийн тоог илтгэх $n$, $k$ ($1 ≤ n ≤ 100$; $0 ≤ k ≤ 10 000$) тоонууд байна.

Хоёрдугаар мөрөнд зэмсэг бүрийг сурахад шаардагдах өдрийн тоо болох $a_{i}$ ($1 ≤ a_{i} ≤ 100$) гэсэн $n$ бүхэл тоо байрлана.

Гаралт

Эхний мөрөнд Амар эзэмшиж чадах хөгжмийн зэмсгийн боломжит хамгийн их тоо болох $m$-ийг хэвлэ.

Хоёрдугаар мөрөнд сурч чадах зэмсгүүдийн дугааруудыг зайгаар тусгаарлан хэвлэ. Дугааруудыг дурын дарааллаар хэвлэж болно. Хэрэв олон хувилбар байвал алийг нь ч хэвлэсэн болно. Завтай өдрүүдээ бүгдийг нь ашиглах албагүй.

Орчуулсан: Бат-Од

Жишээ тэстүүд

Оролт
4 10
4 3 1 2
Гаралт
4
1 2 3 4
Оролт
5 6
4 3 1 1 2
Гаралт
3
1 3 4
Оролт
1 3
4
Гаралт
0

Тэмдэглэл

Эхний жишээнд Амар $4$ хөгжмийн зэмсэг эзэмшиж чадна.

Хоёр дахь жишээнд боломжит хариунууд нь: $(2, 3, 5)$ эсвэл $(3, 4, 5)$ юм.

Гурав дахь жишээнд Амар аль ч зэмсэгийг эзэмшихэд хангалттай цаг байхгүй байна.

Сэтгэгдлүүдийг ачааллаж байна...