Codeforces Round #803 (Div. 2)
06:26:50 |
Codeforces Round #804 (Div. 2)
7 өдрийн дараа |
E. Ноён Китаютагийн бэлэг - 2
хугацааны хязгаарлалт 6 секунд
санах ойн хязгаарлалт 768 мегабайт
оролт стандарт оролт
гаралт стандарт гаралт
Ноён Китаюта чамд Англи цагаан толгойн жижиг үсгүүдээс бүтсэн $s$ тэмдэгт мөр бэлэглэжээ. Чи энэ тэмдэгт мөрөнд яг нэг үсэг нэмэн палиндром үг үүсгэх ёстой. Палиндром үг гэдэг нь хойноос нь ч уншсан, урдаас нь ч уншсан адилхан байдаг тэмдэгт мөр юм. Жишээ нь "noon", "testset" ба "a" нар нь палиндром, харин "test" ба "kitayuta" нар нь биш юм.
Чи Англи цагаан толгойн дурын $n$ жижиг үсэг сонгон түүнийгээ $s$ тэмдэгт мөрийн хаа нэгтээ байрлуулна. $s$-ийн эхэнд эсвэл сүүлд байсан ч болно. Хэдий анхны тэмдэгт мөр палиндром байсан ч $n$ ширхэг үсэг нэмэх ёстой.
Ийм замаар үүсгэж болох Палиндромын тоог $10007$-д хуваасан үлдэгдлийг олно уу.
Оролт
Эхний мөрөнд тэмдэгт мөр $s$ ($1 ≤ |s| ≤ 200$) өгөгдөнө. $s$ тэмдэгт мөр Англи цагаан толгойн жижиг үсгүүдээс тогтоно.
Хоёрдахь мөрөнд бүхэл тоо $n$ ($1 ≤ n ≤ 10^{9}$) байна.
Гаралт
Үүсгэж болох палиндромын тоог $10007$-д хуваасан үлдэгдлийг хэвлэнэ үү.
Орчуулсан: Бат-Од
Жишээ тэстүүд
Оролт
revive 1
Гаралт
1
Оролт
add 2
Гаралт
28
Тэмдэглэл
Эхний жишээнд "revive"-ийн ард "r" үсэг нэмэн "reviver" гэсэн палиндром үүсгэж чадна.
Хоёрдахь жишээнд дараах $28$ палиндромыг үүсгэж чадна: "adada", "adbda", ..., "adzda", "dadad", "ddadd".