A. Ноён Китаютагийн бэлэг

хугацааны хязгаарлалт 1 секунд

санах ойн хязгаарлалт 256 мегабайт

оролт стандарт оролт

гаралт стандарт гаралт

Ноён Китаюта чамд Англи цагаан толгойн жижиг үсгүүдээс бүтсэн $s$ тэмдэгт мөр бэлэглэжээ. Чи энэ тэмдэгт мөрөнд яг нэг үсэг нэмэн палиндром үг үүсгэх ёстой. Палиндром үг гэдэг нь хойноос нь ч уншсан, урдаас нь ч уншсан адилхан байдаг тэмдэгт мөр юм. Жишээ нь "noon", "testset" ба "a" нар нь палиндром, харин "test" ба "kitayuta" нар нь биш юм.

Чи Англи цагаан толгойн дурын үсэг сонгон түүнийгээ $s$ тэмдэгт мөрийн хаа нэгтээ байрлуулна. $s$-ийн эхэнд эсвэл сүүлд байсан ч болно. Хэдий анхны тэмдэгт мөр палиндром байсан ч үсэг нэмэх ёстой.

Хэрэв анхны тэмдэгт мөрөнд үсэг нэмснээр палиндром болгож чаддаг бол үсэг нэмсний дараах тэмдэгт мөрийг хэвлэ. Болдоггүй бол "NA" (том жижиг үсгийг анхаараарай) гэж хэвлэ. Хэрэв олон янзын палиндром үүсгэж чаддаг бол алийг нь ч хэвлэж болно.

Оролт

Оролт дан ганц тэмдэг мөр $s$ ($1 ≤ |s| ≤ 10$)-ээс тогтно. $s$ тэмдэгт мөр Англи цагаан толгойн жижиг үсгүүдээс тогтно.

Гаралт

Хэрэв $s$ тэмдэгт мөрөнд нэг үсэг нэмснээр палиндром болгож чаддаг бол үсэг нэмсний дараах тэмдэгт мөрийг хэвлэ. Болдоггүй бол "NA" (том жижиг үсгийг анхаараарай) гэж хэвлэ. Хэрэв олон янзын палиндром гаргаж чаддаг бол алийг нь ч хэвлэж болно.

Орчуулсан: Бат-Од

Жишээ тэстүүд

Оролт
revive
Гаралт
reviver
Оролт
ee
Гаралт
eye
Оролт
kitayuta
Гаралт
NA

Тэмдэглэл

Нэгдүгээр жишээнд "revive"-ийн төгсгөлд "r"-г нэмснээр "reviver" гэсэн палиндром гарч ирнэ.

Хоёрдугаар жишээнд олон боломжит хариу байгаа. Жишээлбэл "eve" нь боломжит нэг зөв хариу юм.

Гуравдугаар жишээнд "kitayuta" тэмдэгт мөрөнд нэг үсэг нэмснээр палиндром үүсгэх боломжгүй юм.

Сэтгэгдлүүдийг ачааллаж байна...