Codeforces Round #803 (Div. 2)
2 өдрийн дараа |
Codeforces Round #804 (Div. 2)
8 өдрийн дараа |
A. Тэмцээн
хугацааны хязгаарлалт 1 секунд
санах ойн хязгаарлалт 256 мегабайт
оролт стандарт оролт
гаралт стандарт гаралт
Миша Вася хоёр Codeforces-н тэмцээнд оржээ. Харамсалтай нь тус бүр нэг л бодлого бодсон ба эхний оролдлогоороо давуулж чаджээ. Миша $a$ онооны бодлого бодсон ба Вася $b$ онооны бодлого бодсон. Харин Миша бодлогоо тэмцээн эхлэснээс хойших $c$ минутанд давуулсан ба Вася тэмцээн эхлэснээс хойших $d$ минутанд давуулсан. Та бүхний мэддэгчлэн Codeforces-н тэмцээн үргэлжлэх тусам бодлогын оноо багасдаг билээ. Өөрөөр хэлбэл хэрэв чи $p$ онооны бодлогыг тэмцээн эхлэснээс хойших $t$ минутанд бодсон бол авах оноо нь дараахтай тэнцүү:
$$ \max(\frac{3p}{10},\ p - \frac{p}{250} \times t) $$
Миша Вася хоёр хэн нь илүү оноо авсан талаар маргалдаж гэнэ. Тэр хоёрт үнэнийг нь олж өгч туслаарай.
Оролт
Эхний мөрөнд дөрвөн бүхэл тоо $a$, $b$, $c$, $d$ ($250 ≤ a, b ≤ 3500$, $0 ≤ c, d ≤ 180$) байна.
$a$ ба $b$ тоонууд $250$-д хуваагддаг байхаар өгөгдөнө. (Яг л жинхэнэ Codeforces-н тэмцээн шиг).
Гаралт
Нэг мөрөнд:
- Хэрэв Миша Васягаас илүү оноо авсан бол "Misha" гэж хэвлэнэ үү.
- Хэрэв Вася Мишагаас илүү оноо авсан бол "Vasya" гэж хэвлэнэ үү.
- Хэрэв тэд ижил оноо авсан бол "Tie" гэж хэвлэнэ үү.
Орчуулсан: Бат-Од
Жишээ тэстүүд
Оролт
500 1000 20 30
Гаралт
Vasya
Оролт
1000 1000 1 1
Гаралт
Tie
Оролт
1500 1000 176 177
Гаралт
Misha