C. Шинэ жилийн уншлага

хугацааны хязгаарлалт 2 секунд

санах ойн хязгаарлалт 256 мегабайт

оролт стандарт оролт

гаралт стандарт гаралт

Шинэ жил дөхөж буйтай холбогдуулан Жэхүн $2015$ онд энэ жилийнхээсээ олон ном уншихаар шийджээ. Түүнд $1$-ээс $n$ хүртэл дугаарлагдсан $n$ ширхэг ном байгаа. $i$ ($1 ≤ i ≤ n$) дэхь ном $w_{i}$ жинтэй.

Жэхүний байшинд номын тавиур байрлуулах хангалттай том зай байхгүй тул $n$ номоо дээр дээрээс нь давхарлан тавьж гэнэ. Тэрээр $x$ дугаарын ном уншихын тулд дараах алхмуудыг мөрдөнө.

  1. $x$ дугаарын номны дээр буй бүх номыг өргөнө.
  2. $x$ дугаарын номыг авна.
  3. Өргөсөн номнуудаа дарааллыг нь алдагдуулалгүй буцаан тавина.
  4. $x$ дугаарын номыг уншсаны дараа бүх номны дээр тавина.

Тэрээр $m$ өдрийн турш ном уншихаар шийджээ. $j$ ($1 ≤ j ≤ m$) дугаар өдөр $b_{j}$ ($1 ≤ b_{j} ≤ n$) дугаарын номыг уншина. Номыг уншихын тулд дээр дурьдсан алхмуудыг мөрдөнө. Мөн нэг номыг олон дахин уншиж болно.

Энэ төлөвлөгөөг гаргасны дараа тэрээр $m$ өдрийн турш өргөх номнуудын нийт жин хэтэрхий их байхыг анзаарчээ. Тиймээс шинэ жил болохоос өмнө нийт жинг хамгийн бага байлгахаар номны дарааллыг шинэчилжээ. Номнуудыг ямар ч дараалалд оруулж болно. Унших гэж авсан номыг өргөсөнд тооцохгүй. Түүнд туслаарай.

Оролт

Эхний мөрөнд номны тоо ба Жэхүний ном унших өдрийн тоог илэрхийлэх $n$ ($2 ≤ n ≤ 500$) ба $m$ ($1 ≤ m ≤ 1000$) бүхэл тоонууд байна.

Хоёрдахь мөрөнд ном бүрийн жинг илэрхийлэх $w_{1}, w_{2}, ..., w_{n}$ ($1 ≤ w_{i} ≤ 100$) бүхэл тоонууд зайгаар тусгаарлагдсан байна.

Гуравдахь мөрөнд түүний унших номнуудын дарааллыг илэрхийлэх $b_{1}, b_{2}, ..., b_{m}$ ($1 ≤ b_{j} ≤ n$) тоонууд зайгаар тусгаарлагдан байрлана. Тэрээр нэг номоо олон дахин уншиж болохыг анхаараарай.

Гаралт

Номнуудын анхны байрлалыг солих замаар өргөх боломжит хамгийн бага жинг хэвлэ.

Орчуулсан: Бат-Од

Жишээ тэстүүд

Оролт
3 5
1 2 3
1 3 2 3 1
Гаралт
12

Тэмдэглэл

Жишээг доорхи зургаар дүрслэв. Босоо багана бүр өрөөстэй номнуудыг дүрслэнэ.

Сэтгэгдлүүдийг ачааллаж байна...