D. Замын хөдөлгөөний дүрмийг дагаарай

хугацааны хязгаарлалт 1 секунд

санах ойн хязгаарлалт 64 мегабайт

оролт стандарт оролт

гаралт стандарт гаралт

Олимп зохион байгуулагдах гэж буй Беркувр хот нь Берланд улсын нийслэлтэй засмал замаар холбогдсныг хүн бүр мэдэж байгаа. Уг замын нэвтрүүлэх чадварыг сайжруулахын тулд зөвхөн хурдны дээд хязгаар заагч тэмдэг байрлуулсан ажээ. Берландын хурд хязгаарлагч тэмдэг жаахан өөрөөр үйлчилдэг. Уг тэмдэг нь тавьсан цэг хүртлээ хүчинтэй бөгөөд, үүнээс цааш хүссэн хурдаараа явж болдог гэнэ.

Берланд улсын иргэд $a$ км/ц2 хурдатгалтай (удааширч бас болно) хөдөлгөөнд оролцдог бөгөөд, хамгийн ихдээ $v$ хурдтай явдаг. Зам $l$ километр урт бөгөөд, хурдны тэмдэг Берландын нийслэлээс $d$ ($1 ≤ d < l$) цэгт $w$ км/ц хурдаар зааглахаар тавигдсан байна. Машин анх $0$ хурдтай байсан бол дундаж иргэн Беркувр хотруу очихын тулд хамгийн багадаа ямар цаг зарцуулахыг ол.

Машин Беркувр хотод ямар ч хурдтай очиж болно.

Оролт

Оролтын эхний мөр $a$ ба $v$ ($1 ≤ a,v ≤ 10000$) өгөгдөнө. Дараагийн мөрөнд $l$, $d$, $v$ ($2 ≤ l ≤10000$; $1 ≤ d < l$; $1≤ w ≤ 10000$) өгөгдөнө.

Гаралт

Зөв хариуг таслалаас хойш багадаа $5$ орны нарийвчлалтай хэвлэ.

Орчуулсан: zoloogg

Жишээ тэстүүд

Оролт
1 1
2 1 3
Гаралт
2.500000000000
Оролт
5 70
200 170 40
Гаралт
8.965874696353
Сэтгэгдлүүдийг ачааллаж байна...