C. Хамгийн урт зөв хаалтны дэд дараалал

хугацааны хязгаарлалт 2 секунд

санах ойн хязгаарлалт 256 мегабайт

оролт стандарт оролт

гаралт стандарт гаралт

Зөв хаалт гэдэг нь хаалтнуудын хооронд "$1$" эсвэл "$+$" тэмдэг тавихад зөв математик илэрхийлэл гардаг хаалт юм. Жишээ нь "$(())()$", "$()$", "$(()(()))$" нь зөв хаалт бөгөөд "$)($", "$(()$", "$(()))($" нь зөв хаалт биш.

Танд $($ ба $)$ тэмдэгтүүдээс тогтох тэмдэгт мөр өгөгджээ. Та уг тэмдэгт мөрөөс хамгийн урт зөв хаалт үүсгэх дэд тэмдэгт мөрийг олох хэрэгтэй. Мөн ийм шаардлагыг хангах дэд тэмдэгт мөр хэд байгааг олоорой.

Оролт

Нэг мөрөнд уртаараа $10^6$-с хэтрэхгүй хоосон биш $($ ба $)$ тэмдэгтээс тогтох тэмдэгт мөр өгөгөднө.

Гаралт

Хамгийн урт дэд тэмдэгт мөрийн урт болон шаардлага хангах хэдэн тэмдэгт мөр байгааг хэвлэнэ. Хэрвээ ганц ч зөв хаалт агуулсан дэд тэмдэгт мөр байхгүй бол "0 1" (хашилтгүйгээр) гэж хэвлээрэй.

Орчуулсан: zoloogg

Жишээ тэстүүд

Оролт
)((())))(()())
Гаралт
6 2
Оролт
))(
Гаралт
0 1
Сэтгэгдлүүдийг ачааллаж байна...