B. Голд байрлуулах

хугацааны хязгаарлалт 1 секунд

санах ойн хязгаарлалт 64 мегабайт

оролт стандарт оролт

гаралт стандарт гаралт

Бараг бүх текст засварлагч программууд текстийг голлуулах функцтэй байдаг билээ. Берландын хамгийн түгээмэл хэрэглэгддэг текст засварлагч "Текстпад"-ын хөгжүүлэгчид ч гэсэн энэ функцыг програмынхаа 4-р хувилбарт оруулахаар шийджээ.

Уг функцыг хэрэгжүүлэгчийг хамгийн богино хугацаанд зохиох даалгавар танд өгөгдсөн байна. Амжилт хүсье!

Оролт

Оролт нь хэд хэдэн мөрөөс тогтох бөгөөд мөр бүр Латин цагаан толгойн үсэг, хоосон зай, эсвэл тоон тэмдэгтээс тогтоно. Мөр хоосон зайгаар эхлэхгүй. Нэг мөрөнд дахь тэмдэгтийн тоо болон нийт мөрийн тоо 1000-аас хэтрэхгүй.

Гаралт

Оролтын текстийг голлуулж байрлуулж хэвлэнэ. Бүх оролтыг хамгийн жижиг хэмжээгээр "*" тэмдэгтээр хүрээлж хэвлээрэй. Хэрвээ мөр төгс голлох боломжгүй бол (жишээ нь мөр тэгш урттай, зай сондгой байвал) ийм мөрүүдийг эхлээд зүүн, дараа нь баруун талруу нь гэх мэтээр ээлжлэн шахаж хэвлэнэ үү. Жишээ тестийг үзээрэй!

Орчуулсан: zoloogg

Жишээ тэстүүд

Оролт
This  is

Codeforces
Beta
Round
5
Гаралт
************
* This  is *
*          *
*Codeforces*
*   Beta   *
*  Round   *
*     5    *
************
Оролт
welcome to the
Codeforces
Beta
Round 5

and
good luck
Гаралт
****************
*welcome to the*
*  Codeforces  *
*     Beta     *
*   Round 5    *
*              *
*      and     *
*  good luck   *
****************
Сэтгэгдлүүдийг ачааллаж байна...