A. Чат сүлжээний гадагшаа урсгал

хугацааны хязгаарлалт 1 секунд

санах ойн хязгаарлалт 64 мегабайт

оролт стандарт оролт

гаралт стандарт гаралт

Поликарп "Поличат" нэртэй шинэ төсөл дээрээ ажиллаж байна. Орчин үеийн технологийн жишгээр түүний систем чат үйлчилгээтэй байх ёстой гэнэ. Үүний тулд Поликарп компьютерийнхээ өмнө нэлээн хэдэн цаг сууж, дараах 3 үйлдэл бүхий систем бэлджээ.

  • Чатад хүн нэмэх (Add командаар)
  • Чатаас хүн хасах (Remove командаар)
  • Чатад байгаа бүх хүнрүү мессэж явуулах (Send командаар)

Одоо Поликарп хэд хэдэн команд ажиллуулахад гарах системийн нийт гадаад урсгалыг тооцохыг хүсэж байна.

Систем Add, болон Remove командын үед гадаад урсгал гаргадаггүй бөгөөд Send командын үед онлайн байгаа бүх хэрэглэгчидрүү мессежийн урт $l$ байт гадаад урсгал гаргадаг.

Поликарп завгүй байгаа болохоор чамд энэ даалгаврыг өгчээ.

Оролт

Оролт 100 мөрөөс хэтрэхгүй. Мөр бүр нэг нэг командыг агуулна. Аль ч мөрийн урт 100 тэмдэгтээс хэтрэхгүй.

  • +<Нэр> - Add командыг
  • -<Нэр> - Remove командыг
  • <Илгээгчийн_нэр>:<Захидлын_текст> - Send командыг тус тус илэрхийлнэ.

<Нэр> ба <Илгээгчийн_нэр> Латин цагаан толгойн жижиг үсэг болон тооноос тогтох хоосон биш тэмдэгт мөр байна. <Захидлын_текст> нь үсэг, тэмдэгт болон хоосон зай агуулж болно. Мөн хоосон байж болох бөгөөд, зайгаар эхлэхгүй.

Оролтын команд зөв гэдэг нь баталгаатай. Жишээ нь чатад байгаа хүнийг дахиж нэмэхгүй, байхгүй хүнийг хасахгүй гэх мэт.

Гаралт

Бодлогын хариу болох ганц тоог хэвлэ.

Орчуулсан: zoloogg

Жишээ тэстүүд

Оролт
+Mike
Mike:hello
+Kate
+Dmitry
-Dmitry
Kate:hi
-Kate
Гаралт
9
Оролт
+Mike
-Mike
+Mike
Mike:Hi   I am here
-Mike
+Kate
-Kate
Гаралт
14
Сэтгэгдлүүдийг ачааллаж байна...