Codeforces Round #803 (Div. 2)
2 өдрийн дараа |
Codeforces Round #804 (Div. 2)
8 өдрийн дараа |
E. Шат ба зураас
хугацааны хязгаарлалт 2 секунд
санах ойн хязгаарлалт 256 мегабайт
оролт стандарт оролт
гаралт стандарт гаралт
Чамд хүснэгтэнд дүрслэгдсэн $7$ алхам шат хэлбэрийн дүрс өгөгдөнө. $i$-р гишгүүр нь $w_{i}$ өргөнтэй. Дүрс ерөнхийдөө $w_{i} × i$ хэмжээтэй дараалсан тэгш өнцөгтүүдээс бүтэх ба $w_{i}$ өргөнтэй талууд нь нэг шулуун дээр байх юм. Жишээ нь бүх $i$-ийн хувьд $w_{i} = 1$ бол дүрс нь дараах байдалтай байна: (тэгш өнцөгтүүдийг өнгөөр ялган будав)
Харин $w = (5, 1, 0, 3, 0, 0, 1)$ үед дараахь байдалтай байна:
Дүрс доторх квадрат бүрийн хувьд ядаж нэг тал нь будагдаагүй байхаар квадратуудын хүрээний дагуу будах боломжийн тоог ол. Квадратуудын ямар нэгэн тал дүрсийн хилтэй давхцаж байвал будагдсан тал гэж үзнэ. Дүрсийг эргүүлэхэд ялгаатай байх хувилбаруудыг ялгаатай гэж үзнэ.
Оролт
Оролт $w_{1}, w_{2}, ..., w_{7}$ ($0 ≤ w_{i} ≤ 10^{5}$) гэсэн $7$ тооноос бүтнэ. $w_{i}$-үүдийн ядаж нэг нь тэгээс ялгаатай байна.
Гаралт
Бодлогын хариуг $10^{9} + 7$ хуваан үлдэгдлийг хэвлэнэ үү.
Орчуулсан: Бат-Од
Жишээ тэстүүд
Оролт
0 1 0 0 0 0 0
Гаралт
1
Оролт
0 2 0 0 0 0 0
Гаралт
7
Оролт
1 1 1 0 0 0 0
Гаралт
9
Оролт
5 1 0 3 0 0 1
Гаралт
411199181
Тэмдэглэл
Гурав дахь жишээг будах бүх боломжийг доор дүрслэв: