A. Галзуу хот

хугацааны хязгаарлалт 1 секунд

санах ойн хязгаарлалт 256 мегабайт

оролт стандарт оролт

гаралт стандарт гаралт

Галзуу хот нь хавтгай хэлбэртэй бөгөөд энд $n$ ширхэг хязгааргүй урттай зам байдаг. Зам тус бүр $a_{i}x + b_{i}y + c_{i} = 0$ тэгшитгэлээр тодорхойлогдох бөгөөд $a_{i}$, $b_{i}$ нь аль нь ч тэгтэй тэнцэхгүй. Замууд хавтгайг зарим хэсэг нь хязгааргүй талбай бүхий талбаруудад хуваана. Тус талбар бүрийг хороолол гэж нэрлэе.

Та дээрх хорооллуудын нэгд нь амьдардаг бөгөөд өнөөдөр өөр хороололд байх Их сургуульд очих шаардлага танд гарчээ. Хэрэв хоёр хороолол хоорондоо замаар хиллэдэг (зөвхөн нэг цэгээр биш) бол та нэг үйлдлээр энэ хоёр хорооллын хооронд шилжиж болно.

Хамгийн багадаа хэдэн үйлдлээр их сургууль байх хороололд очиж болохыг тооцоолж олно уу.

Оролт

Эхний мөрөнд танай гэрийн координат болох $x_{1}$, $y_{1}$ хоёр бүхэл тоо зайгаар тусгаарлагдан өгөгдөнө. $(-10^{6} ≤ x_{1}, y_{1} ≤ 10^{6})$

Хоёр дахь мөрөнд их сургуулийн координат болох $x_{2}$, $y_{2}$ хоёр бүхэл тоо зайгаар тусгаарлагдан өгөгдөнө. $(-10^{6} ≤ x_{2}, y_{2} ≤ 10^{6})$

Гурав дахь мөрөнд хотын замын тоо $n$ ($1 ≤ n ≤ 300$) өгөгдөнө. Дараагийн $n$ мөрөнд мөр бүрд $a_{i}x + b_{i}y + c_{i} = 0$ шулууны коэффициэнтүүд болох $a$, $b$, $c$ тоонууд зайгаар тусгаарлагдан өгөгдөнө.

Аль ч хоёр зам давхцахгүй. Гэр, их сургууль хоёрын аль нь ч зам дээр байрлахгүй.

Гаралт

Бодлогын хариу болох нэг тоо.

Орчуулсан: Бат-Од

Жишээ тэстүүд

Оролт
1 1
-1 -1
2
0 1 0
1 0 0
Гаралт
2
Оролт
1 1
-1 -1
3
1 0 0
0 1 0
1 1 -3
Гаралт
2

Тэмдэглэл

Жишээнүүдийг доорх зурагт тайлбарлав. $А$ цэг нь танай гэр, $B$ цэг нь их сургууль, өөр хорооллуудыг өөр өөр өнгөөр дүрсэлсэн:

Сэтгэгдлүүдийг ачааллаж байна...