D. Араанууд

хугацааны хязгаарлалт 2 секунд

санах ойн хязгаарлалт 256 мегабайт

оролт стандарт оролт

гаралт стандарт гаралт

Хавтгай дээр $A$, $B$ хоёр олон өнцөгт байна. $A$ олон өнцөгт нь $P$ цэгийн эргэн тойронд, $B$ олон өнцөгт нь $Q$ цэгийн эргэн тойронд эргэлдэг. Олон өнцөгт бүр нь тухайн цэгийн эргэн тойронд цагийн зүүний дагуу тогтмол хурдаар эргэдэг. Мөн олон өнцөгтүүд ижил хурдаар эргэнэ.

Таны даарлгавар бол олон өнцөгтүүд хоорондоо мөргөлдөх боломжтой эсэхийг тодорхойлох юм. Олон өнцөгтүүдэд дор хаяж нэг ерөнхий цэг байвал тэд хоорондоо мөргөлдөх боломжтой.

Хугацааны $0$ агшинд $A$, $B$ олон өнцөгтүүд огтлолцоогүй байх ба нэг нь нөгөөгийнхөө дотор багтаагүй байна.

Анхааруулга:

  • Олон өнцөгтүүд заавал гүдгэр байх албагүй.
  • $P$ ба $Q$ цэгүүд нь олон өнцөгтүүдийн гадна талд, эсвэл хүрээн дээр байрлах боломжтой.

Оролт

Эхний мөрөнд $P$ цэгийн координатыг зайгаар тусгаарлан оруулна.

Хоёр дахь мөр нь $n$ ($3 ≤ n ≤ 1000$) бүхэл тоог агуулна. Энэ нь $A$ олон өнцөгтийн оройнуудын тоо юм.

Дараагийн $n$ мөр бүр нь зайгаар тусгаарлагдсан хоёр бүхэл тоо агуулна. Эдгээр нь харгалзан $A$ олон өнцөгтийн оройн координатууд юм.

Дараагийн мөр хоосон байна.

Дараа нь $Q$ цэгийн координатуудыг зайгаар тусгаарлан оруулна.

Дараагийн мөр нь $m$ ($3 ≤ m ≤ 1000$) бүхэл тоог агуулна. Энэ нь $B$ олон өнцөгтийн оройнуудын тоо юм. Дараагийн $m$ мөрүүд нь $B$ олон өнцөгтийн оройн координатуудыг агуулна.

Хоёр олон өнцөгтийн оройнуудыг цагийн зүүний эсрэг дарааллаар жагсаасан байгаа. Бүх цэгийн координатууд нь бүхэл тоонууд байх ба абсолют утга нь $10^{4}$-с хэтрэхгүй байна.

Гаралт

Хэрвээ мөргөлддөг бол "YES", үгүй бол "NO" (хашилтгүйгээр) гэж хэвлэнэ.

Орчуулсан: Даариймаа

Жишээ тэстүүд

Оролт
1 0
4
0 0
1 0
1 5
0 5

9 0
4
9 0
9 -5
10 -5
10 0
Гаралт
YES
Оролт
0 0
3
1 0
2 -1
2 1

0 0
3
-1 0
-2 1
-2 -1
Гаралт
NO

Тэмдэглэл

Олон өнцөгт гэдэг нь өөрийгөө огтлохгүй бөгөөд өөрийгөө шүргээгүй хэрчмүүдээр хүрээлэгдсэн дүрс юм.

Эхний жишээний зураг:

Сэтгэгдлүүдийг ачааллаж байна...