E. Үзэгдлүүдийг хуваарилах

хугацааны хязгаарлалт 2 секунд

санах ойн хязгаарлалт 256 мегабайт

оролт стандарт оролт

гаралт стандарт гаралт

Та бол шинээр тавигдаж буй дуурийн туслах найруулагч юм. Уг дуурь $n$ ширхэг үзэгдлээс бүрдэх бөгөөд үзэгдэл бүрийг яг нэг жүжигчин гүйцэтгэх ёстой. Найруулагч жүжигт оролцох боломжтой $m$ жүжигчдийг сонгосон байна. Таны даалгавар бол жүжигчдэд үзэгдлүүдийг хуваарилах юм. Гэхдээ хэд хэдэн хязгаарлалт байгаа.

Нэгдүгээрт, жүжигчин бүр тодорхой хоолойн цараатай, тиймээс тэр зарим үзэгдлүүдэд дуулж чадахгүй. Томъёолбол, жүжигчин бүрт түүний дуулж чадах хамгийн доод өнгийг илэрхийлсэн $c_{i}$ бүхэл тоо ба хамгийн дээд өнгийг илэрхийлсэн $d_{i}$ ($c_{i} ≤ d_{i}$) бүхэл тоонууд байна. Мөн үзэгдэл бүрийн хувьд $a_{j}$, $b_{j}$ ($a_{j} ≤ b_{j}$) бүхэл тоонууд байх ба эдгээр нь тухайн бүлгийн хамгийн доод ба дээд өнгөний нотыг илэрхийлнэ. Хэрвээ $c_{i} ≤ a_{j} ≤ b_{j} ≤ d_{i}$ бол $i$-р жүжигчин $j$-р бүлгийг дуулж чадна. Өөрөөр хэлбэл тухайн үзэгдлийн нот бүр жүжигчний хоолойн цараатай тохирно гэсэн үг.

Гэрээний дагуу $i$-р жүжигчин хамгийн ихдээ $k_{i}$ үзэгдэлд тоглох боломжтой. Үүнээс гадна та зарим жүжигчдэд ямар ч үзэгдэл өгөхгүй байж болно (энэ тохиолдолд тэд олны хэсэгт оролцдог).

Бэлтгэл хоёр цагийн дараа эхлэх учир та хуваарилалтыг хурдан хийх хэрэгтэй!

Оролт

Эхний мөрөнд жүжгийн үзэгдлийн тоо болох $n$ ($1 ≤ n ≤ 10^{5}$) бүхэл тоог оруулна.

Дараа нь $n$ ширхэг мөр байх бөгөөд мөр бүр $a_{j}$, $b_{j}$ бүхэл тоонуудыг агуулна. Эдгээр нь $j$-р үзэгдлийн хамгийн доод ба дээд өнгөний нот юм ($1 ≤ a_{j} ≤ b_{j} ≤ 10^{9}$).

Дараагийн мөр нь жүжигчдийн тоо болох $m$ ($1 ≤ m ≤ 10^{5}$) бүхэл тоог агуулна.

Дараа нь $m$ мөр байх ба мөр бүр нь $c_{i}$, $d_{i}$, $k_{i}$ бүхэл тоонуудыг агуулна. Эдгээр нь $i$-р жүжигчний хоолойн цараа болон түүний дуулж чадах бүлгийн тоо юм ($1 ≤ c_{i} ≤ d_{i} ≤ 10^{9}$, $1 ≤ k_{i} ≤ 10^{9}$).

Гаралт

Хэрвээ бүх шалгуурыг хангасан байхаар хуваарилах боломжтой бол нэг мөрөнд "YES" (хашилтгүйгээр) гэж хэвлэнэ.

Дараагийн мөрөнд зайгаар тусгаарлагдсан $n$ ширхэг бүхэл тоо хэвлэнэ. $i$-р бүхэл тоо нь $i$-р бүлгийг дуулах жүжигчний дугаар байх ёстой. Хэрвээ хэд хэдэн боломжит хуваарилалт байгаа бол тэдгээрийн аль нэгийг хэвлэнэ.

Зөв хуваарилалт байхгүй бол нэг мөрөнд "NO" (хашилтгүйгээр) гэж хэвлэнэ.

Орчуулсан: Даариймаа

Жишээ тэстүүд

Оролт
3
1 3
2 4
3 5
2
1 4 2
2 5 1
Гаралт
YES
1 1 2
Оролт
3
1 3
2 4
3 5
2
1 3 2
2 5 1
Гаралт
NO
Сэтгэгдлүүдийг ачааллаж байна...