C. Багана устгах

хугацааны хязгаарлалт 2 секунд

санах ойн хязгаарлалт 256 мегабайт

оролт стандарт оролт

гаралт стандарт гаралт

Танд $n × m$ хэмжээтэй жижиг Англи үсгүүдээс бүрдсэн тэгш өнцөгт хүснэгт өгөгдөнө. Та хүснэгтээс нэг үйлдлээр нэг баганыг бүрэн устгана. Үлдсэн хэсгээр шинэ хүснэгт үүснэ. Жишээлбэл хүснэгтээс хоёр дахь баганыг устгавал

abcd  
edfg  
hijk

бид дараах хүснэгттэй болно:

acd  
efg  
hjk

Хэрвээ хүснэгтийн мөрүүд нь цагаан толгойн дарааллаараа өсөж байрласан байвал сайн хүснэгт гэж нэрлэнэ. Өөрөөр хэлбэл мөр бүрийн тэмдэгт мөр нь өмнөх мөрөөсөө хойно эрэмбэлэгдэх ёстой. Өгөгдсөн хүснэгтийг зөвхөн багануудыг устгаж сайн хүснэгт болгох хэрэгтэй бол хамгийн багадаа хэдэн үйлдэл хийх вэ.

Оролт

Эхний мөр нь хоёр бүхэл $n$ ба $m$ ($1 ≤ n, m ≤ 100$) тоонуудыг агуулна.

Дараагийн $n$ мөр бүр нь $m$ ширхэг жижиг Англи үсгүүдээс бүрдэнэ. Эдгээр нь хүснэгтийн тэмдэгтүүд юм.

Гаралт

Нэг тоо хэвлэнэ. Энэ нь хүснэгтийг сайн хүснэгт болгоход хийх хэрэгтэй багана устгах үйлдлийн хамгийн бага тоо юм.

Орчуулсан: Даариймаа

Жишээ тэстүүд

Оролт
1 10
codeforces
Гаралт
0
Оролт
4 4
case
care
test
code
Гаралт
2
Оролт
5 4
code
forc
esco
defo
rces
Гаралт
4

Тэмдэглэл

Эхний жишээний хүснэгт сайн хүснэгт байна.

Хоёр дахь жишээнд эхний болон гурав дугаар баганыг устгана.

Гурав дахь жишээнд та бүх баганыг устгах ёстой (Бүх мөр нь хоосон бол хүснэгтийг сайн гэж үздэг болохыг анхаарна уу).

$s$ ба $t$ тэмдэгтүүд ижил урттай гэж үзье. Эдгээр нь тэнцүү биш байвал $s$ нь $t$-ээс цагаан толгойн дарааллын хувьд ялгаатай байна. $s$ ба $t$-н тэмдэгтүүдийн дараагийнх нь тэмдэгт нь их угтвартай (угтвар нь хоосон байж болно) $s$ нь цагаан дарааллын хувьд харгалзан $t$-н тэмдэгтүүдээс их байна.

Сэтгэгдлүүдийг ачааллаж байна...