B. Нууц цоож

хугацааны хязгаарлалт 2 секунд

санах ойн хязгаарлалт 256 мегабайт

оролт стандарт оролт

гаралт стандарт гаралт

Танд нууц цоожтой хайрцаг байна. Цоож нь $n$ цифрүүд харагддаг дэлгэцтэй. Хайрцган дээр хоёр товч байгаа бөгөөд товч бүр дэлгэцийн цифрүүдийг өөрчилдөг. Эхний товч нь бүх цифрүүдийг нэгээр нэмэгдүүлдэг (9 хүртэл нэмэгдээд дараа нь 0 болно) бол хоёр дахь товч бүх цифрүүдийг баруун тийш нь нэг байрлалаар шилжүүлдэг (хамгийн сүүлийн цифр нь эхний цифр болно) гэдгийг та маш хурдан олж мэдсэн. Жишээлбэл одоо дэлгэц дээр $579$ гэсэн тоо харагдаж байгаа бол бид эхний товчийг дарахад дэлгэцэн дээр $680$ гэсэн тоо харагдана, дараа нь хоёр дахь товчийг дарахад дэлгэцэн дээр $068$ гэсэн тоо харагдана.

Зарим нэг дарааллаар товчнуудыг дарах замаар дэлгэцэнд боломжит хамгийн бага тоог гаргаж чадвал хайрцаг онгойно гэдгийг та мэдэж байгаа. Тоонуудыг жиших үед тэгээр эхэлсэн эсэх нь хамааралгүй болно. Одоо таны даалгавар бол шаардлагатай тоог олох юм.

Оролт

Эхний мөр нь дэлгэцэн дээрх цифрүүдийн тоо болох $n$ ($1 ≤ n ≤ 1000$) бүхэл тоог агуулна.

Хоёр дахь мөрөнд $n$ цифрүүд байна. Энэ нь дэлгэцийн анхны байдал.

Гаралт

$n$ ширхэг цифрүүд агуулсан нэг мөр хэвлэнэ. Энэ нь боломжит хамгийн бага тоог агуулсан дэлгэцийн байдал юм.

Орчуулсан: Даариймаа

Жишээ тэстүүд

Оролт
3
579
Гаралт
024
Оролт
4
2014
Гаралт
0142
Сэтгэгдлүүдийг ачааллаж байна...