B. Модультай тэгшитгэл

хугацааны хязгаарлалт 1 секунд

санах ойн хязгаарлалт 256 мегабайт

оролт стандарт оролт

гаралт стандарт гаралт

Өнгөрсөн долоо хоногт Хэмид математикийн хичээл дээрээ модультай тэгшитгэл хэмээх шинэ төрлийн тэгшитгэл үзсэн. $i$ модуль $j$-ээр $i$-г $j$-д хуваагаад гарсан үлдэгдлийг тодорхойлдог бөгөөд үүнийг ($i$ $mod$ $j$) гэж илэрхийлнэ. $a$ ба $b$ хоёр сөрөг биш бүхэл тоо ба $x$ хувьсагчтай $a$ $mod$ $x=b$ хэлбэрийн тэгшитгэлийг модультай тэгшитгэл гэнэ гэж Хэмидийн багш заажээ. Бид эерэг бүхэл $x$ тоог $a$ $mod$ $x=b$ тэгшитгэлийн шийд гэнэ.

Хэмид кино үзэж байсан учраас хичээлдээ анхаарлаа хандуулж чадаагүй байна. Тэр зөвхөн эдгээр тэгшитгэлийн тодорхойлолтуудыг ойлгож чадсан юм.

Одоо тэр дасгал ажлаа хийх ёстой байдаг, гэвч түүнд хэрхэн хийх талаар ямар ч санаа алга. Тиймээс тэр танаас тусламж хүсэж байна. Тэр модультай тэгшитгэлийн талаар мэддэг бүхнээ танд хэлсэн бөгөөд өгөгдсөн $a$ ба $b$ бүхэл тоонуудын $a$ $mod$ $x=b$ модультай тэгшитгэл хэдэн хариулттайг тодорхойлдог програм бичнэ үү.

Оролт

Оролт нь зайгаар тусгаарлагдсан $a$ ба $b$ ($0 ≤ a, b ≤ 10^{9}$) бүхэл тоонуудыг агуулсан нэг мөр байна.

Гаралт

Хэрвээ тухайн тэгшитгэл хязгааргүй олон шийдтэй бол "infinity" (хашилтгүй) гэж хэвлэнэ. Эсрэг тохиолдолд $a$ $mod$ $x=b$ модультай тэгшитгэлийн шийдийн тоог хэвлэнэ.

Орчуулсан: Даариймаа

Жишээ тэстүүд

Оролт
21 5
Гаралт
2
Оролт
9435152 272
Гаралт
282
Оролт
10 10
Гаралт
infinity

Тэмдэглэл

Эхний жишээнд $21$ $mod$ $8=21$ $mod$ $16=5$ учраас $8$ ба $16$ нь модультай тэгшитгэлийн шийдүүд юм.

Сэтгэгдлүүдийг ачааллаж байна...