A. Дижитал тоолуур

хугацааны хязгаарлалт 1 секунд

санах ойн хязгаарлалт 256 мегабайт

оролт стандарт оролт

гаралт стандарт гаралт

Малек $0$-ээс $99$ хүртэл дугаарлагдсан $100$ давхар блокон байранд амьдардаг. Тэдний байр цахилгаан шат одоо хэдэн давхарт явж байгааг харуулдаг дижитал тоолуур бүхий цахилгаан шаттай. Тоолуур нь тооны цифр бүрийг $7$ гэрлэн савааг асаах эсвэл унтраах маягаар харуулдаг. Доорх зурагт цахилгаан шат цифр бүрийг хэрхэн харуулахыг үзүүлэв.

Нэгэн өдөр Малек цахилгаан шатаар $88$ давхраас $0$ давхарлуу явах гэтэл цахилгаан шатны тоолуур $88$-н оронд $89$ гэсэн тоо харуулж байгааг анзаарчээ. Дараа нь цахилгаан шат хөдөлж эхэлтэл тоолууран дээрх тоо $87$ болж өөрчлөгджээ. Жаахан бодсоны эцэст Малек тоолуурын гэрлэн саваануудын нэг нь эвдэрсэн байна гэсэн дүгнэлтэд хүрсэн байна. Дараагийн өдөр нь Малек эвдэрсэн гэрэлний талаар бодож байгаад гэнэт дараах бодлогыг бодож олжээ.

Дижитал тоолуур дээр $n$ гэсэн тоо харагдаж байна гэж бодъё. Хэрвээ дижитал тоолуур $x$-г харуулах боломжтой байсан бол $x$ ($0 ≤ x ≤ 99$) тоог сайн гэж нэрлэнэ, учир нь нэг гэрлэн саваа эвдэрсэн учраас оронд нь $n$ тоо харагдаж байж болно. Малек $n$ тоонд хэдэн сайн тоонууд байгааг мэдэхийг хүссэн. Тиймээс та энэ тоог олдог програм бичих ёстой. Тоолуур үргэлж хоёр цифр харуулдаг гэдгийг анхаараарай.

Оролт

Оролт нь нэг мөрөнд $n$ ($0 ≤ n ≤ 99$) тоог илэрхийлсэн хоёр цифр агуулна. $n$ нь тэгээр эхэлсэн байх боломжтой.

Гаралт

Гаралтанд сайн тоонуудын тоог агуулсан нэг мөр хэвлэнэ.

Орчуулсан: Даариймаа

Жишээ тэстүүд

Оролт
89
Гаралт
2
Оролт
00
Гаралт
4
Оролт
73
Гаралт
15

Тэмдэглэл

Эхний жишээнд тоолуур $88$ эсвэл $89$-г харуулах ёстой байсан.

Хоёр дахь жишээнд $00$, $08$, $80$, $88$ гэсэн сайн тоонууд байна.

Гурав дахь жишээнд $03, 08, 09, 33, 38, 39, 73, 78, 79, 83, 88, 89, 93, 98, 99$ гэсэн сайн тоонууд байна.

Сэтгэгдлүүдийг ачааллаж байна...