B. Вася ба бөх

хугацааны хязгаарлалт 2 секунд

санах ойн хязгаарлалт 256 мегабайт

оролт стандарт оролт

гаралт стандарт гаралт

Вася бөх сонирхдог болжээ. Бөхийн барилдаанд бөхчүүд шүүгчдээс оноо авахын тулд тодорхой техникүүдийг гүйцэтгэдэг. Хамгийн их оноо авсан бөх ялна.

Хоёр бөхийн оноо тэнцсэн үед онооны дараалал нь цагаан толгойн дараалалд дээгүүр байх бөх ялна.

Авсан онооны дараалал давхцсан тохиолдолд сүүлд техник хийсэн нь ялна. Таны даалгавар бол аль бөх ялахыг тооцох явдал юм.

Оролт

Эхний мөр нь бөхчүүдийн гүйцэтгэсэн техникийн тоог харуулах $n$ ($1≤n≤2*10^{5}$) тоог агуулна.

Дараагийн $n$ мөрүүд $a_{i}$ ($|a_{i}|≤10^{9}$, $a_{i}≠0$) бүхэл тоонуудыг агуулна. Хэрэв $a_{i}$ эерэг тоо бол энэ нь эхний бөх $a_{i}$ онооны техник хийсэн гэсэн үг. Харин хэрэв $a_{i}$ сөрөг тоо бол 2 дахь бөх $(-a_{i})$ онооны техник хийсэн гэсэн үг болно.

Техникүүд нь хийгдсэн хугацааны дарааллаараа өгөгдөнө.

Гаралт

Эхний бөх ялбал "first", эсрэг тохиолдолд "second" гэж хэвлээрэй.

Орчуулсан: Солонго

Жишээ тэстүүд

Оролт
5
1
2
-3
-4
3
Гаралт
second
Оролт
3
-1
-2
3
Гаралт
first
Оролт
2
4
-4
Гаралт
second

Тэмдэглэл

$|x|>|y|$ ба $x_{1}=y_{1}, x_{2}=y_{2}, ... ,  x_{|y|}=y_{|y|}$ байх эсвэл $x_{1}=y_{1},  x_{2}=y_{2},  ... ,  x_{r}=y_{r}$ ба $x_{r+1}>y_{r+1}$ байх $r$ ($r<|x|$, $r<|y|$) тоо байдаг бол $x=x_{1}x_{2}... x_{|x|}$ дараалал нь $y=y_{1}y_{2}... y_{|y|}$ дарааллаас цагаан толгойн дарааллын хувьд дээгүүр байна.

Бид $|a|$ тэмдэглэгээг $a$ дарааллын уртыг заахад ашиглана.

Сэтгэгдлүүдийг ачааллаж байна...