A. Вася ба хөл бөмбөг

хугацааны хязгаарлалт 2 секунд

санах ойн хязгаарлалт 256 мегабайт

оролт стандарт оролт

гаралт стандарт гаралт

Вася хөл бөмбөгийн тоглолт үзэж эхэлсэн. Зарим алдаа хийсэн тоглогчид шар карт авдаг, мөн зарим алдаа хийсэн тоглогчид улаан карт авдаг гэдгийг тэр мэдэж авсан. Хоёр дахь удаагаа шар карт авсан тоглогчид автоматаар улаан карт олгодог.

Одоо Вася хөл бөмбөгийн тэмцээний бичлэг үзэнгээ карт өгсөн бүх алдааны талаарх тэмдэглэл хийж байна. Хэрвээ Вася шүүгч байсан бол тоглогчдод улаан карт өгөх хугацааны бүх агшинг тодорхойлоход Васяд тусална уу. Вася зөвхөн түүнээс улаан карт авсан тоглогчдын хугацааны эхний агшиныг мэдэхийг хүссэн.

Оролт

Эхний мөр нь эзэн багийн нэрийг агуулна. Хоёр дахь мөр нь зочин багийн нэрийг агуулна. Энэ хоёр мөр хоосон биш байх ба хоёр мөрийн урт 20-оос хэтрэхгүй байна. Мөр бүр нь зөвхөн Англи том үсэгнүүдээс бүрдэнэ. Мөн багуудын нэр хоорондоо ялгаатай байна.

Дараагийн мөрөнд $n$ ($1 ≤ n ≤ 90$) тоо байх ба энэ нь алдаануудын тоо юм.

Дараагийн $n$ мөр бүр нь дараах хэлбэрээр алдааны мэдээллийг агуулна:

  • эхлээд $t$ ($1 ≤ t ≤ 90$) тоо байна. Энэ нь алдаа гарсан минут юм.
  • дараа нь "$h$" эсвэл "$a$" үсэг байна. Хэрвээ эзэн багийн тоглогчид карт өгсөн бол "$h$", эсрэг тохиолдолд "$a$" үсэг байна;
  • дараа нь тоглогчийн дугаар $m$ ($1 ≤ m ≤ 99$) байна;
  • дараа нь "$y$" эсвэл "$r$" үсэг байх бөгөөд "$y$" үсэг нь шар карт өгсөн гэдгийг илэрхийлнэ, эсрэг тохиолдолд улаан карт өгсөн гэсэн үг.

Ялгаатай багийн тоглогчид ижил дугаартай байж болно. Нэг багийн тоглогчид хоорондоо өөр дугааруудтай байна. Алдаанууд нь хугацааны дарааллаар байх бөгөөд нэг минутанд хоёр алдаа гарахгүй.

Гаралт

Тоглогч эхний улаан картаа авбал түүний алдаа бүрийг цаг хугацааны дараалалтайгаар дараах мэдээллийг агуулсан тэмдэгт мөрийг хэвлэнэ:

  • тоглогчийн харъяалагдах багийн нэр;
  • тухайн багийн тоглогчийн дугаар;
  • карт авсан минут.

Хэрвээ ямар ч тоглогч карт аваагүй бол та юу ч хэвлэх хэрэггүй. Өөрөөр хэлбэл улаан карт байхгүй бол програмын гаралт хоосон байх юм.

Орчуулсан: Даариймаа

Жишээ тэстүүд

Оролт
MC
CSKA
9
28 a 3 y
62 h 25 y
66 h 42 y
70 h 25 y
77 a 4 y
79 a 25 y
82 h 42 r
89 h 16 y
90 a 13 r
Гаралт
MC 25 70
MC 42 82
CSKA 13 90
Сэтгэгдлүүдийг ачааллаж байна...