D. Ваня ба компьютерын тоглоом

хугацааны хязгаарлалт 2 секунд

санах ойн хязгаарлалт 256 мегабайт

оролт стандарт оролт

гаралт стандарт гаралт

Ваня өнөөдөр Вова гэдэг найзтайгаа $n$ тооны мангасыг устгаж үе давдаг компьютерын тоглоом тоглож байна. Ванягийн тоглоомын баатар нь довтлохдоо секундэд $x$ удаа цохидог бол Вовагийн баатар нь секундэд $y$ цохидог. Ингэж цохихдоо цохилт бүрд тогтмол хугацаа зарцуулдаг (нэгдүгээр баатрын нэг цохилтонд зарцуулах хугацаа нь $1 / x$ ба хоёрдугаар баатрынх $1 / y$).

$a_{i}$ удаа цохилт авсаны дараа $i$-р мангас үхдэг.

Ваня, Вова хоёр мангас бүр дээр хамгийн сүүлийн цохилтыг хэн хийх бол гэж бодсон. Хэрвээ Ваня, Вова хоёр сүүлийн цохилтыг ижил хугацаанд хийсэн бол сүүлийн цохилтыг хамт хийсэн гэж үзнэ.

Оролт

Эхний мөр нь $n$,$x$,$y$ ($1 ≤ n ≤ 10^{5}$, $1 ≤ x, y ≤ 10^{6}$) гурван бүхэл тоог агуулна. Эдгээр нь харгалзан мангасын тоо, Ванягийн баатрын секундэд цохих давтамжийн тоо ба Вовагийн баатрын секундэд цохих давтамжийн тоо юм.

Дараагийн $n$ мөрүүд нь $a_{i}$ ($1 ≤ a_{i} ≤ 10^{9}$) бүхэл тоонуудыг агуулах ба эдгээр тоонууд нь $i$-р мангасыг устгахад зарцуулах цохилтын тоо.

Гаралт

$n$ мөр хэвлэнэ. Хэрэв Ваня $i$-р мангас дээр сүүлийн цохилтыг хийсэн бол $i$-р мөрөнд "Vanya" гэж хэвлэнэ, Вова сүүлийн цохилтыг хийх бол "Vova" гэж хэвлэнэ, харин хөвгүүд зэрэг цохилт хийх бол "Both" гэж хэвлэнэ.

Орчуулсан: Даариймаа

Жишээ тэстүүд

Оролт
4 3 2
1
2
3
4
Гаралт
Vanya
Vova
Vanya
Both
Оролт
2 1 1
1
2
Гаралт
Both
Both

Тэмдэглэл

Эхний жишээнд Ваня эхний цохилтыг $1/3$-дэхь секундэд хийнэ, Вова хоёр дахь цохилтыг $1/2$-дэхь секундэд хийнэ, Ваня гурав дахь цохилтыг $2/3$-дахь секундэд хийх ба хөвгүүд хоёулаа дөрөв дахь ба тав дахь цохилтыг нэгэн зэрэг $1$-дэхь секундэд хийнэ.

Хоёр дахь жишээнд Ваня ба Вова эхний ба хоёр дахь цохилтыг нэгэн зэрэг $1$ дэхь секундэд хийнэ.

Сэтгэгдлүүдийг ачааллаж байна...