Codeforces Round #804 (Div. 2)
4 өдрийн дараа |
A. Ваня ба шоонууд
хугацааны хязгаарлалт 1 секунд
санах ойн хязгаарлалт 256 мегабайт
оролт стандарт оролт
гаралт стандарт гаралт
Ваняд $n$ ширхэг шоо байгаа бөгөөд тэр эдгээр шоог ашиглан пирамид барихаар шийджээ. Ваня дараах байдлаар пирамидыг барихыг хүссэн байна: пирамидын хамгийн дээд талын түвшин нь $1$ шооноос, хоёр дахь түвшин нь $1 + 2 = 3$ шооноос, гурав дахь түвшин нь $1 + 2 + 3 = 6$ шооноос бүрдэх ёстой бөгөөд энэ мэтчилэн цааш явна. Тиймээс $i$-р түвшин нь $1 + 2 + ... + (i - 1) + i$ шооноос бүрдэх ёстой.
Тэрээр өөртөө байгаа шоонуудыг ашиглан барьж чадах хамгийн өндөр пирамидын өндрийг мэдэхийг хүссэн.
Оролт
Эхний мөр нь $n$ ($1 ≤ n ≤ 10^{4}$) бүхэл тоог агуулах бөгөөд энэ нь Ваняд өгөгдсөн шоонуудын тоо юм.
Гаралт
Нэг мөрөнд боломжит хамгийн өндөр пирамидын өндөр.
Орчуулсан: Даариймаа
Жишээ тэстүүд
Оролт
1
Гаралт
1
Оролт
25
Гаралт
4
Тэмдэглэл
Хоёр дахь жишээний зураг: