Codeforces Round #803 (Div. 2)
05:28:19 |
Codeforces Round #804 (Div. 2)
7 өдрийн дараа |
E. Өсөх дарааллыг сэргээх
хугацааны хязгаарлалт 1 секунд
санах ойн хязгаарлалт 256 мегабайт
оролт стандарт оролт
гаралт стандарт гаралт
Петр самбар дээр эерэг бүхэл $a_{1}, a_{2}, ..., a_{n}$ тоонуудын өсөх дараалал бичсэн байна. Дараа нь Васил энэ тоонуудын зарим нэг цифрүүдийг асуултын тэмдгээр солив. Тиймээс асуултын тэмдэг бүрт харгалзан яг нэг цифр дарагдсан байна.
Самбар дээр үлдсэн мэдэгдэж байгаа цифрүүдээр анхны дарааллыг сэргээ.
Оролт
Оролтын эхний мөр нь дарааллын урт болох $n$ ($1 ≤ n ≤ 10^{5}$) бүхэл тоог агуулна. Дараа нь $n$ мөрүүд байх ба мөр бүр дарааллын нэг элементийг агуулна. Элемент бүр нь цифрүүд болон асуултын тэмдгээс бүрдэнэ. Ямар ч элемент $0$ цифрээр эхлээгүй байх ба элемент бүрийн урт нь 1-ээс 8-н (1 ба 8 өөрсдөө орно) тэмдэгт байна.
Гаралт
Хэрвээ хариу байгаа бол эхний мөрөнд "YES" (хашилтүйгээр) гэж хэвлэнэ. Дараагийн $n$ мөр бүр нь эерэг бүхэл тоонуудын дараалал агуулах ёстой. Энэ нь Петрын анх бичсэн дарааллын боломжит хувилбар. Олдсон дараалал нь өсөх дараалал байх ёстой бөгөөд оролтонд ирсэн дарааллын асуултын тэмдэг бүрийг нэг цифрээр сольсон байна. Үр дүнд үүссэн дараалалд бичигдсэн тоонууд нь тэгээр эхлээгүй байна. Олон шийд байгаа бол тэдгээрийн аль нэгийг нь л хэвлэнэ.
Хэрвээ хариу байхгүй бол нэг мөрөнд "NO" (хашилтүйгээр) гэж хэвлэнэ.
Орчуулсан: Даариймаа
Жишээ тэстүүд
Оролт
3 ? 18 1?
Гаралт
YES 1 18 19
Оролт
2 ?? ?
Гаралт
NO
Оролт
5 12224 12??5 12226 ?0000 ?00000
Гаралт
YES 12224 12225 12226 20000 100000