Codeforces Round #803 (Div. 2)
2 өдрийн дараа |
Codeforces Round #804 (Div. 2)
8 өдрийн дараа |
A. Уйтгар
хугацааны хязгаарлалт 1 секунд
санах ойн хязгаарлалт 256 мегабайт
оролт стандарт оролт
гаралт стандарт гаралт
Алекс уйтгарлах дургүй. Тэр дандаа уйтгарладаг тул тоглоом зохиохоор боллоо. Нэгэн ѳвлийн шѳнѳ тэр тоглоом бодож олон түүнийгээ тоглохоор шийдлээ.
$n$ бүхэл тооноос бүрдсэн $a$ дараалал ѳгѳгднѳ. Тоглогч хэд хэдэн үйлдэл хийж чадна. Нэг үйлдлээр дарааллаас нэг элемент сонгон авч (үүнийг $a_{k}$ гэе) устгаад, мѳн дээрээс нь утга нь $a_{k} + 1$, $a_{k} - 1$ байх бүх элементийг устгана. Энэ алхмаар тоглогч $a_{k}$ оноог авна.
Алекс тѳгс тѳгѳлдѳр байх үзэлтэй тул боломжит хамгийн их оноог авахыг хүслээ. Түүнд тусална уу.
Оролт
Эхний мѳрѳнд Алексийн дараалал дахь тоонуудын тоо $n$ ($1 ≤ n ≤ 10^{5}$) байрлана.
Хоёрдугаар мѳр $a_{1}$, $a_{2}$, ..., $a_{n}$ ($1 ≤ a_{i} ≤ 10^{5}$) тоонуудыг агуулна.
Гаралт
Алексийн авч чадах боломжийн хамгийн их оноо болох бүхэл тоог хэвлэ.
Орчуулсан: Sugardorj
Жишээ тэстүүд
Оролт
2 1 2
Гаралт
2
Оролт
3 1 2 3
Гаралт
4
Оролт
9 1 2 1 3 2 2 2 2 3
Гаралт
10
Тэмдэглэл
Гуравдугаар жишээг авч үзье. Эхлээд аль нэг $2$ утгатай элементийг сонгоно. Энэ үйлдлийн дараа дараалал $[2, 2, 2, 2]$ хэлбэртэй болно. Тэгээд дѳрвѳн үйлдлээр үйлдэл бүрт аль нэг $2$ утгатай элементийг сонгон авна. Ингэхэд нийт $10$ оноотой болно.