Codeforces Round #804 (Div. 2)
22:43:04 |
Educational Codeforces Round 131 (Rated for Div. 2)
4 өдрийн дараа |
Codeforces Round #805 (Div. 3)
6 өдрийн дараа |
Codeforces Round #806 (Div. 4)
8 өдрийн дараа |
B. Бяцхан одой морь ба шилжүүлж эрэмбэлэх
хугацааны хязгаарлалт 1 секунд
санах ойн хязгаарлалт 256 мегабайт
оролт стандарт оролт
гаралт стандарт гаралт
Нэгэн ѳдѳр Бүрэнхийнгялбаа $a_{1}, a_{2}, ..., a_{n}$ тоонуудыг хэрхэн үл буурахаар эрэмбэлэх талаар сонирхжээ. Залуухан ганцэвэрт маань ердѳѳ ганц удаа шилжүүлэх үйлдэл л хийж чаддаг. Энэ нь тэрээр сүүлийн элементийг эхэнд нь тавьж чадна:
$a_{1}, a_{2}, ..., a_{n} -> a_{n}, a_{1}, a_{2}, ..., a_{n - 1}.$
Бүрэнхийнгялбаад хамгийн цѳѳндѳѳ хэдэн үйлдлээр эрэмбэлж чадахыг тооцоолоход нь тусална уу?
Оролт
Эхний мѳр $n$ $(2 ≤ n ≤ 10^{5})$ бүхэл тоог агуулна. Хоёрдугаар мѳрѳнд $n$ ширхэг $a_{1}, a_{2}, ..., a_{n}$ $(1 ≤ a_{i} ≤ 10^{5})$ бүхэл тоо байрлана.
Гаралт
Хэрэв боломжгүй бол $-1$ гэж хэвлэ. Бусад тохиолдолд Бүрэнхийнгялбаагийн эрэмбэлэхдээ хийх шаардлагатай хамгийн цѳѳн үйлдлийн тоог хэвлэ.
Орчуулсан: Sugardorj
Жишээ тэстүүд
Оролт
2 2 1
Гаралт
1
Оролт
3 1 3 2
Гаралт
-1
Оролт
2 1 2
Гаралт
0