Codeforces Round #804 (Div. 2)
00:14:05 |
Educational Codeforces Round 131 (Rated for Div. 2)
5 өдрийн дараа |
Codeforces Round #805 (Div. 3)
7 өдрийн дараа |
Codeforces Round #806 (Div. 4)
9 өдрийн дараа |
B. Бяцхан одой морь ба эгшигт хайрцаг
хугацааны хязгаарлалт 4 секунд
санах ойн хязгаарлалт 256 мегабайт
оролт стандарт оролт
гаралт стандарт гаралт
Харанхуйн гүнж уянгат эгшигт хайрцгийг судлахаар Сэлэстиа ба Лунагийн шилтгээн рүү явжээ.
$b_{i}$ бүхэл тоонуудын дараалал нь уянгат эгшиг байх зайлшгүй бөгөөд гарцаагүй нөхцөл нь уг дарааллын аль ч хоёр элементийн хамгийн их ерөнхий хуваагч 1 байх явдал юм. Эртний судар ёсоор хайрцагний түлхүүр нь доорх илэрхийлэл хамгийн бага байх $b_{i}$ уянгат эгшгүүдийн дараалал байна гэжээ:
$a_{i}$ дараалал өгөгдсөн бол Харанхуйн гүнжид түлхүүрийг олоход нь тусална уу.
Оролт
Эхний мөр $a$, $b$ дарааллын гишүүдийн тоо болох $n$ ($1 ≤ n ≤ 100$) бүхэл тоог агуулна. Дараагийн мөрөнд $n$ ширхэг бүхэл тоо $a_{1}, a_{2}, ..., a_{n}$ ($1 ≤ a_{i} ≤ 30$) байрлана.
Гаралт
Дээрх илэрхийллийг хамгийн бага байлгах түлхүүр $b_{i}$ дарааллыг гарга. Олон хариутай бол дуртайгаа сонго.
Орчуулсан: Sugardorj
Жишээ тэстүүд
Оролт
5 1 1 1 1 1
Гаралт
1 1 1 1 1
Оролт
5 1 6 4 2 8
Гаралт
1 5 3 1 8