Codeforces Round #804 (Div. 2)
23:25:07 |
Educational Codeforces Round 131 (Rated for Div. 2)
4 өдрийн дараа |
Codeforces Round #805 (Div. 3)
6 өдрийн дараа |
Codeforces Round #806 (Div. 4)
8 өдрийн дараа |
E. Гурван тэмдэгт мөр
хугацааны хязгаарлалт 2 секунд
санах ойн хязгаарлалт 256 мегабайт
оролт стандарт оролт
гаралт стандарт гаралт
$(s_{1}, s_{2}, s_{3})$ тэмдэгт мөрүүд өгөгдсөн. $l$ $(1 ≤ l ≤ min(|s_{1}|, |s_{2}|, |s_{3}|)$ бүхэл тоо бүрийн хувьд $s_{k}[i_{k}... i_{k} + l - 1]$ $(k = 1, 2, 3)$ тэмдэгт мөрүүд хос хосоороо тэнцүү байдаг ($i_{1}, i_{2}, i_{3}$) гуравтын тоог ол. Олсон нийт боломжийн тоог $1000000007 (10^{9} + 7)$ тоонд хувааж үлдэгдлийг хэвлэ.
Тэмдэглэлээс зарим тэмдэглэгээний тодорхойлолтыг харна уу.
Оролт
Эхний гурван мөрөнд хоосон биш тэмдэгт мөр байрлана. Эдгээр тэмдэгт мөрийн нийт урт $3*10^{5}$-ээс хэтрэхгүй. Бүх тэмдэгт мөр зөвхөн англи жижиг үсгүүдээс бүрднэ.
Гаралт
$min(|s_{1}|, |s_{2}|, |s_{3}|)$ ширхэг хариу болох бүхэл тоог $1000000007 (10^{9} + 7)$ тоонд хуваан үлдэгдлийг зайгаар тусгаарлан хэвлэ.
Орчуулсан: Sugardorj
Жишээ тэстүүд
Оролт
abc bc cbc
Гаралт
3 1
Оролт
abacaba abac abcd
Гаралт
11 2 0 0
Тэмдэглэл
$t = t_{1}t_{2}... t_{|t|}$, энд $t_{i}$ нь уг тэмдэгт мөрийн $i$-р үсэг, $|t|$ нь тэмдэгт мөрийн урт.
$t[i... j]$ $(1 ≤ i ≤ j ≤ |t|)$ нь $t_{i}t_{i + 1}... t_{j}$ ($t$-ийн $i$-ээс $j$-р байрлалыг агуулах дэд тэмдэгт мөр) тэмдэгт мөрийг илэрхийлнэ.