Codeforces Round #804 (Div. 2)
00:14:49 |
Educational Codeforces Round 131 (Rated for Div. 2)
5 өдрийн дараа |
Codeforces Round #805 (Div. 3)
7 өдрийн дараа |
Codeforces Round #806 (Div. 4)
9 өдрийн дараа |
A. Жууху ба хүүхдүүд
хугацааны хязгаарлалт 1 секунд
санах ойн хязгаарлалт 256 мегабайт
оролт стандарт оролт
гаралт стандарт гаралт
Жуухугийн сургуульд $n$ хүүхэд сурдаг. Жууху тэдэнд чихэр тараахаар болов. Бүх хүүхдүүд $1$-ээс $n$ хүртэл дугаалагдсан ба $i$-р хүүхэд хамгийн багадаа $a_{i}$ чихэр авах хүсэлтэй байгаа.
Жууху хүүхдүүдээс дараалан жагсахыг хүсэв. Эхлээд $i$-р хүүхэд $i$-р байрлалд зогссон байна. Дараа нь Жууху дараах алгоритмын дагуу чихрээ тарааж эхэлжээ.
- Дарааллын эхний хүүхдэд $m$ чихэр өгнө.
- Хэрвээ энэ хүүхдэд чихэр хангалтгүй санагдвал хүүхэд дарааллын төгсгөлд очно, үгүй бол гэрлүүгээ явна.
- Мөр хоосон биш бол эхний хоёр алхамыг давтан хийнэ.
Бүх хүүхдүүд дарааллаар гэрлүүгээ явсан гэж үзье. Жууху энэ дарааллын хамгийн сүүлийн хүүхдийг мэдэхийг хүссэн.
Оролт
Эхний мөрөнд хоёр бүхэл $n, m$ $(1 ≤ n ≤ 100; 1 ≤ m ≤ 100)$ тоонуудыг оруулна. Хоёр дахь мөрөнд $n$ ширхэг бүхэл $a_{1}, a_{2}, ..., a_{n}$ $(1 ≤ a_{i} ≤ 100)$ тоонууд өгөгдөнө.
Гаралт
Нэг бүхэл тоо хэвлэнэ. Энэ бол сүүлийн хүүхдийн дугаарын тоо юм.
Орчуулсан: Даариймаа
Жишээ тэстүүд
Оролт
5 2 1 3 1 4 2
Гаралт
4
Оролт
6 4 1 1 2 2 3 3
Гаралт
6
Тэмдэглэл
Эхний жишээг авч үзье.
Эхний хүүхэд 1 хоёр чихэр авч харьсан. Дараагийн 2-р хүүхэд нь 2 чихэр аваад дарааллын төгсгөл рүү явсан. Одоогоор дараалал [3, 4, 5, 2] гэж харагдана (дараалал дахь хүүхдүүдийн дарааллын индекс). Дараа нь 3-р хүүхэд 2 чихэр аваад гэрлүүгээ явсан ба 4-р хүүхэд 2 чихэр аваад дарааллын төгсгөлд очсон. Одоо дараалал [5, 2, 4] болсон. Үүний дараа 5-р хүүхэд 2 чихэр аваад гэрлүүгээ яваад 2-р хүүхэд мөн 2 чихэр аваад гэрлүүгээ явсан. Ингээд эцэст нь 4-р хүүхэд 2 чихэр аваад гэрлүүгээ явсан.
4-р хүүхэд хамгийн сүүлд гэрлүүгээ явсан.