Codeforces Round #803 (Div. 2)
2 өдрийн дараа |
Codeforces Round #804 (Div. 2)
8 өдрийн дараа |
D. Тэмдэглэлт ѳдрүүд
хугацааны хязгаарлалт 2 секунд
санах ойн хязгаарлалт 256 мегабайт
оролт стандарт оролт
гаралт стандарт гаралт
Түүхийн хичээл дээр багш Васягаас $n$ алдартай үйл явдлын тохиолдсон ѳдрүүдийг асуув. Тэр яг аль ѳдѳр болсныг мэдэхгүй байгаа ч тэдгээр ѳдрүүд хугацааны [$l_i, r_i$] завсарт болсон гэдгийг санаж байлаа. Гэхдээ Вася бас нэг ѳдѳрт хамгийн ихдээ нэг л үйл явдал болсон гэдгийг санаж байсан. Түүнд алдартай үйл явдал болсон $n$ ѳдрийг хоёр нѳхцѳл хоёулаа биелж байхаар тааруулахад нь туслана уу. Энэ нь ямар ч байсан заавал боломжтой байна.
Оролт
Эхний мѳр алдартай үйл явдлуудын тоо болох $n$ ($1 ≤ n ≤ 100$) бүхэл тоог агуулна. Дараагийн $n$ мѳрѳнд, мѳр бүр $i$-р үйл явдал болсон байж болох хамгийн эртний болон сүүлийн ѳдрүүдийг илэрхийлэх $l_i$, $r_i$ ($1 ≤ l_i ≤ r_i ≤ 10^7$) хоёр бүхэл тоог агуулна.
Гаралт
Уг үйл явдлууд болсон ѳдрүүд болох $n$ ширхэг тоог хэвлэ. Хэрвээ хэд хэдэн хариутай бол тэдний аль нэгийг нь хэвлэ. Ямар ч байсан заавал хариу олдно.
Орчуулсан: Sugardorj
Жишээ тэстүүд
Оролт
3 1 2 2 3 3 4
Гаралт
1 2 3
Оролт
2 1 3 1 3
Гаралт
1 2