Codeforces Round #804 (Div. 2)
23:49:50 |
Educational Codeforces Round 131 (Rated for Div. 2)
4 өдрийн дараа |
Codeforces Round #805 (Div. 3)
6 өдрийн дараа |
Codeforces Round #806 (Div. 4)
8 өдрийн дараа |
A. Шагналууд
хугацааны хязгаарлалт 1 секунд
санах ойн хязгаарлалт 256 мегабайт
оролт стандарт оролт
гаралт стандарт гаралт
Бизон аваргыг нэг шалтгаанаар аварга гэж дууддаг.
Бизон аварга нэгэн бэлэг хүлээж авсан байна. Энэ бэлэг нь $n$ тавиуртай шилэн шүүгээ ба тэр өөрийнхөө бүх бэлгийг шүүгээндээ тавихаар шийдсэн. Түүний бэлэгнүүдийг дараах хоёр хэсэгт хувааж үзэж болно: медальнууд болон цомнууд. Бизон аваргад $a_{1}$ нэгдүгээр байрын цом, $a_{2}$ хоёрдугаар байрын цом, $a_{3}$ ширхэг гуравдугаар байрын цом мөн үүнээс гадна $b_{1}$ алтан медаль, $b_{2}$ мөнгөн медаль, $b_{3}$ хүрэл медаль байна.
Мэдээж хэрэг шагналууд шүүгээнд сайхан харагдах ёстой, тиймээс Бизон дараах дүрмийг дагахаар шийдсэн:
- аль нэг тавиур дээр медаль болон цом хоёулаа байж болохгүй;
- таваас илүү цомтой тавиур байж болохгүй;
- арваас илүү медальтай тавиур байж болохгүй.
Хэрэв бид эдгээр бүх нөхцлийг биелүүлж шагналуудыг байрлуулж чадах бол Бизонд туслая.
Оролт
Эхний мөр нь $a_{1}$, $a_{2}$, $a_{3}$ $(0 ≤ a_{1}, a_{2}, a_{3} ≤ 100)$ бүхэл тоонуудыг агуулна. Дараагийн мөр $b_{1}$, $b_{2}$, $b_{3}$ $(0 ≤ b_{1}, b_{2}, b_{3} ≤ 100)$ бүхэл тоонуудыг агуулна. Гуравдугаар мөрөнд $n$ $(1 ≤ n ≤ 100)$ бүхэл тоо байна.
Мөрөн дэх тоонууд нь нэг зайгаар тусгаарлагдана.
Гаралт
Хэрвээ бүх шагналуудыг заасан нөхцлийн дагуу байрлуулж болох бол $YES$" (хашилтгүйгээр) гэж хэвлэнэ. Эсрэг тохиолдолд "$NO$" (хашилтгүйгээр) гэж хэвлэнэ.
Орчуулсан: Даариймаа
Жишээ тэстүүд
Оролт
1 1 1 1 1 1 4
Гаралт
YES
Оролт
1 1 3 2 3 4 2
Гаралт
YES
Оролт
1 0 0 1 0 0 1
Гаралт
NO