Codeforces Round #804 (Div. 2)
23:23:08 |
Educational Codeforces Round 131 (Rated for Div. 2)
4 өдрийн дараа |
Codeforces Round #805 (Div. 3)
6 өдрийн дараа |
Codeforces Round #806 (Div. 4)
8 өдрийн дараа |
A. Дзигийн дуртай хэш
хугацааны хязгаарлалт 1 секунд
санах ойн хязгаарлалт 256 мегабайт
оролт стандарт оролт
гаралт стандарт гаралт
Дзид $0$-с $p - 1$ хүртэл дугаарлагдсан $p$ үүртэй хэш хүснэгт байна. Тэрээр өгөгдсөн дарааллаар $n$ тоонуудыг хэш хүснэгтэд оруулахыг хүссэн. $i$-р тоо нь $x_{i}$ ба үүнийг $h(x_{i})$-р үүрэнд тавьж болно, $h(x)$ нь хэш функц юм. Бид энэ асуудал дахь $h(x) = x mod p$ функцыг авч үзэх болно. $a mod b$ үйлдэл нь $a$-г $b$-д хуваагаад гарсан үлдэгдлийг авна гэсэн үг.
Гэхдээ үүр бүр нэгээс илүү элемент агуулж чадахгүй. Хэрвээ Дзигийн тоо оруулахыг хүссэн үүр аль хэдийнээ дүүргэгдсэн бол бид үүнийг "мөргөлдөөн" гэдэг. $i$-р оруулалтын дараа эхний мөргөлдөөн болсон бол, чи $i$-г гаргана. Хэрвээ ямар ч мөргөлдөөн болоогүй бол гаралт нь зүгээр л $-1$ байна.
Оролт
Эхний мөрөнд $p$, $n$ $(2 ≤ p, n ≤ 300)$ бүхэл тоонууд байна. Дараа нь $n$ мөрүүд байна. $i$-р мөр нь $x_{i}$ $(0 ≤ x_{i} ≤ 10^{9})$ бүхэл тоог агуулна.
Гаралт
Асуудлын хариулт болох нэг бүхэл тоо хэвлэнэ.
Орчуулсан: Даариймаа
Жишээ тэстүүд
Оролт
10 5 0 21 53 41 53
Гаралт
4
Оролт
5 5 0 1 2 3 4
Гаралт
-1