Codeforces Round #803 (Div. 2)
2 өдрийн дараа |
Codeforces Round #804 (Div. 2)
8 өдрийн дараа |
A. Мартсан анги
хугацааны хязгаарлалт 1 секунд
санах ойн хязгаарлалт 256 мегабайт
оролт стандарт оролт
гаралт стандарт гаралт
Поликарпус ТВ цувралд дуртай. Яг одоо тэр алдартай инээдмийн цуврал киног үзэж дуусах гэж байна. Энэ цуврал нь нийт $n$ ангитай, эдгээр нь $1$-ээс $n$ хүртэл бүхэл тоогоор дугаарлагдсан. Поликарпус цувралыг үзэхдээ санамсаргүй дарааллаар үзсэн. Тэр нэгээс бусад бүх ангийг үзчихсэн байгаа. Ямар ангийг үзэхээ мартсан бэ?
Оролт
Эхний мөрөнд $n$ $(2 ≤ n ≤ 100000)$ бүхэл тоог оруулна.Энэ нь цувралын ангиудын тоо юм. Ангиуд нь $1$-ээс $n$ хүртэл дугаарласан гэж бодно.
Дараагийн мөрөнд $n-1$ ширхэг бүхэл тоонууд байна.$a_{1}$, $a_{2}$, ..., $a_{n}$ $(1 ≤ a_{i} ≤ n)$. Энэ тоонууд нь Поликарпусын үзсэн ангиудын дугаар. Бүх утгууд нь давхцахгүй.
Гаралт
Поликарпусын үзээгүй ангийн дугаарыг хэвлэнэ.
Орчуулсан: Даариймаа
Жишээ тэстүүд
Оролт
10 3 8 10 1 7 9 6 5 2
Гаралт
4