Codeforces Round #803 (Div. 2)
21:09:00 |
Codeforces Round #804 (Div. 2)
6 өдрийн дараа |
A. Дуучин Дэвү ба алиалагч Чуру
хугацааны хязгаарлалт 1 секунд
санах ойн хязгаарлалт 256 мегабайт
оролт стандарт оролт
гаралт стандарт гаралт
Дэвү бол алдартай сонгодог дуучин юм. Тэр олон том үйл ажиллагаа / баяр наадамд уригдсан байна. Саяхан түүнийг "Бүх дэлхийн сонгодог дуу дуулах их наадам"-д урьсан юм. Дэвүгээс гадна алиалагч Чуруг бас урьсан байв.
Дэвүд зохион байгуулагчид нь дууны жагсаалт мөн дуулахад шаардлагатай хугацааны жагсаалтыг өгсөн. Тэр $n$ дуу дуулах ёстой ба $i$-р дууг яг $t_{i}$ минут дуулна.
Алиалагч Чуру онигоо ярих болно. Түүний бүх онигоо яг 5 минут үргэлжилдэг байна.
Ихэнх хүмүүс Дэвүг сонсох гэж ирсэн. Гэвч мэдээж хэрэг дуу бүрийн дараа 10 минутын завсарлага хэрэгтэй. Нөгөө талаас, Чуру маш идэвхтэй хүн учраас түүнд ямар ч амралт хэрэггүй юм.
Чи зохион байгуулагчдын нэг ба үйл явдлыг оновчтой хувиарлах хэрэгтэй. Зарим нэг шалтгааны улмаас чи дараах нөхцлийг дагах ёстой:
- Үйл ажиллагааны үргэлжлэх хугацаа $d$ минуаас ихгүй байна;
- Дэвү бүх дуугаа дуулах ёстой;
- Өмнөх хоёр нөхцлийг хангаад Чуру аль болох олон онигоо ярих ёстой.
Хэрвээ Дэвүгийн бүх дууг багтаах боломжгүй бол -1 гэж хэвлэнэ. Эсрэг тохиолдолд үйл ажиллагааны үеэр Чуругийн ярьж чадах хамгийн их онигооны тоог олно.
Оролт
Эхний мөрөнд зайгаар тусгаарлагдсан хоёр бүхэл тоо $n$, $d$-г $(1 ≤ n ≤ 100; 1 ≤ d ≤ 10000)$ оруулна. Хоёрдугаар мөрөнд зайгаар тусгаарлагдсан $n$ бүхэл тоо болох $t_{1}, t_{2}, ..., t_{n}$ $(1 ≤ t_{i} ≤ 100)$ байна.
Гаралт
Хэрвээ Дэвүгийн бүх дууг багтаах боломжгүй бол -1 гэж хэвлэнэ. Эсрэг тохиолдолд Чуругийн ярьж чадах хамгийн их онигооны тоог хэвлэнэ.
Орчуулсан: Даариймаа
Жишээ тэстүүд
Оролт
3 30 2 2 1
Гаралт
5
Оролт
3 20 2 1 1
Гаралт
-1
Тэмдэглэл
Эхний жишээг авч үзье. Үйл ажиллагаа үргэлжлэх хугацаа нь $30$ минут байна. Дараах байдлаар дээд тал нь $5$-н онигоо байж болно:
- Эхлээд Чуру $5$ минут онигоо ярьна.
- Дараа нь Дэвү $2$ минутын турш эхний дуугаа дуулна.
- Дараа нь Чуру $10$ минут $2$ онигоо ярьна.
- Одоо Дэвү $2$ минутын турш хоёр дахь дуугаа дуулна.
- Дараа нь Чуру $10$ минут $2$ онигоо ярьна.
- Одоо эцэст нь Дэвү хамгийн сүүлийн дуугаа $1$ минут дуулна.
Нийт зарцуулах хугацаа нь $5 + 2 + 10 + 2 + 10 + 1 = 30$ минут.
Хоёр дахь жишээ авч үзье. Дэвүгийн бүх дууг зохион байгуулах арга байхгүй. Тиймээс хариулт нь -1.