Codeforces Round #803 (Div. 2)
2 өдрийн дараа |
Codeforces Round #804 (Div. 2)
8 өдрийн дараа |
C. k-мод
хугацааны хязгаарлалт 1 секунд
санах ойн хязгаарлалт 256 мегабайт
оролт стандарт оролт
гаралт стандарт гаралт
Саяхан сурагч Леша модны талаар лекц тавьсан. Лекцийн дараа Леша их урамшсан тул $k$-мод нэртэй өөрийн модоо авч ирсэн.
$k$-мод бол хязгааргүй үндэстэй мод юм:
- орой бүр нь яг $k$ хүүхэдтэй байна;
- ирмэг бүр өөрийн гэсэн жинтэй байна;
- хэрвээ бид оройгоос хүүхэдрүү гарсан ирмэг харж байгаа бол (яг $k$ ирмэгүүд) тэдгээрийн жин нь $1, 2, 3, ..., k$ байна.
Дараах зурагт 3-модны хэсгийг харуулсан байна.
Удалгүй Лешагийн сайн найз Дима модны талаар олж мэдээд гайхсан байна: Нийт жин нь $n$ байх (замын ирмэгүүдийн бүх жингийн нийлбэр), $k$-модны үндэснээс эхлэн хамгийн багадаа $d$ жинтэй дор хаяж нэг ирмэг агуулсан хэдэн зам байгаа вэ?
Асуултынхаа хариултыг олоход нь Димад туслана уу. Арга замын тоо нь хэтэрхий их байж болох учраас $1000000007$ ($10^{9} + 7$) модулиар хэвлэнэ.
Оролт
Нэг мөрөнд зайгаар тусгаарлагдсан гурван бүхэл тоо $n$, $k$, $d$ ($1 ≤ n, k ≤ 100;$ $1 ≤ d ≤ k$) байна.
Гаралт
Нэг бүхэл тоо хэвлэнэ. Асуудлын хариулт нь $1000000007$ ($10^{9} + 7$) модулиар байна.
Орчуулсан: Даариймаа
Жишээ тэстүүд
Оролт
3 3 2
Гаралт
3
Оролт
3 3 3
Гаралт
1
Оролт
4 3 2
Гаралт
6
Оролт
4 5 2
Гаралт
7