Codeforces Round #803 (Div. 2)
2 өдрийн дараа |
Codeforces Round #804 (Div. 2)
8 өдрийн дараа |
B. Сережа ба толин тусгал
хугацааны хязгаарлалт 1 секунд
санах ойн хязгаарлалт 256 мегабайт
оролт стандарт оролт
гаралт стандарт гаралт
Бидэнд $x × y$ хэмжээтэй $b$ матриц өгөгдсөн гэж үзээд $b$ матрицийн толин тусгалын үйлдлийг тодорхойлцгооё. $b$ матрицийн толин тусгал $2x × y$ хэмжээтэй $c$ матриц нь дараах шинж чанаруудтай:
- $c$ матрицийн дээд хагас ($1$-с $x$ дугаартай мөрүүд) нь яг $b$ матриц байна;
- $c$ матрицийн доод хагас ($x + 1$-с $2x$ дугаартай мөрүүд) нь дээдэхтэй тэгш хэмтэй; тэгш хэмийн шугам нь дундуур нь хоёр хэсэгт тусгаарласан шугам юм ($x$ ба $x + 1$ мөрүүдийн голоор нь явсан шугам).
Сережад $n × m$ хэмжээтэй $a$ матриц байна. Тэр $b$ матрицийг олохыг хүсэж байгаа ба хэрвээ бид хэд хэдэн толин тусгал (0 орохгүй) үйлдэл хийх бол $a$ матриц хувирч болно. Агуулсан матрицийн хамгийн бага мөрийн тоо хэд байх вэ?
Оролт
Эхний мөр нь $n$, $m$ $(1 ≤ n, m ≤ 100)$ хоёр бүхэл тоог агуулна. Дараагийн $n$ мөр бүр нь $a$ матрицийн элементүүд болох $m$ бүхэл тоонуудыг агуулна. $a$ матрицийн $i$-р мөр нь $a_{i1}, a_{i2}, ..., a_{im}$ $(0 ≤ a_{ij} ≤ 1)$ бүхэл тоонуудыг агуулна.
Гаралт
Асуултын хариултыг нэг мөрөнд хэвлэнэ. $b$ матрицийн хамгийн бага мөрийн тоо.
Орчуулсан: Даариймаа
Жишээ тэстүүд
Оролт
4 3 0 0 1 1 1 0 1 1 0 0 0 1
Гаралт
2
Оролт
3 3 0 0 0 0 0 0 0 0 0
Гаралт
3
Оролт
8 1 0 1 1 0 0 1 1 0
Гаралт
2
Тэмдэглэл
Эхний жишээний хариулт нь $b$ матриц $2 × 3$ хэмжээтэй:
001
110
Хэрвээ бид энэ матриц дээр толин тусгалын үйлдэл хийх юм бол оролтонд өгөгдсөн $a$ матрицийг авах болно:
001
110
110
001