Codeforces Round #803 (Div. 2)
2 өдрийн дараа |
Codeforces Round #804 (Div. 2)
8 өдрийн дараа |
C. Код доторх саад
хугацааны хязгаарлалт 1 секунд
санах ойн хязгаарлалт 256 мегабайт
оролт стандарт оролт
гаралт стандарт гаралт
Сүүлийн үед ФОС кодонд ноцтой саад тулгарчээ. F компанийн удирдлага гэмт хэрэгтэнг олон шийтгэхийг хүсчээ. Түүний тулд зохион байгуулалттай уулзалт зохиов. Хэлэлцүүлэг "Хэн кодыг саадтай болгосон бэ?" сэдэвтэй. $n$ кодер бүр '$x$ эсвэл $y$ үүнийг хийсэн!' гэсэн хариу өгчээ.
Компанийн удирдлага хоёр сэжигтэнг дуудан уулзана. Мэдээж тэрээр кодеруудын бодлыг авч үзэх хэрэгтэй. Тиймээс $n$ кодеруудын ядаж $p$ нь удирдлагатай санал нэгтэй байх ёстой. Кодер бүрийн саналын ядаж нэг нь удирдлагын сонгосон сэжигтэн байвал тухайн кодерийг санал нэгтэй байна гэж тооцно. F компанийн удирдлага хоёр сэжигтэнг хэчнээн янзаар сонгож болох вэ?
Ямар нэгэн кодер удирдлагад сэжигтнээр сонгогдсон байсан ч уг кодер нөгөө сэжигтэнг сэжиглэж байгаа бол удирдлагатай санал нэг байгаа гэж тооцогдох юм.
Оролт
Эхний мөрөнд кодеруудын тоо болон хамгийн бага санал нэгдэх ёстой тоог илэрхийлэх $n$ ба $p$ $(3 ≤ n ≤ 3*10^{5}; 0 ≤ p ≤ n)$ тоонууд өгөгдөнө.
Дараагийн $n$ мөр бүрт $x_{i}$, $y_{i}$ $(1 ≤ x_{i}, y_{i} ≤ n)$ гэсэн хоёр бүхэл тоо байн ба энэ нь $i$ дэх кодерийн хариу юм. $x_{i} ≠ i, y_{i} ≠ i, x_{i} ≠ y_{i}$ байх болно.
Гаралт
Боломжит хоёр сэжигтнүүдийн тоог хэвлэ. Сэжигтнүүдийн хувьд эрэмбэ хамаарахгүйг анхаарна уу. Өөрөөр хэлбэл $(1, 2)$ ба $(2, 1)$ нь ижил хосд тооцогдоно.
Орчуулсан: Бат-Од
Жишээ тэстүүд
Оролт
4 2 2 3 1 4 1 4 2 1
Гаралт
6
Оролт
8 6 5 6 5 7 5 8 6 2 2 1 7 3 1 3 1 4
Гаралт
1