Codeforces Global Round 13
19:32:21 |
Kotlin Heroes: Practice 6
3 өдрийн дараа |
Educational Codeforces Round 105 (Rated for Div. 2)
3 өдрийн дараа |
Codeforces Round #705 (Div. 2)
7 өдрийн дараа |
Kotlin Heroes: Episode 6
10 өдрийн дараа |
Технокубок 2021 - Финал
22 өдрийн дараа |
C. Сэйф эвдлэх
хугацааны хязгаарлалт 2 секунд
санах ойн хязгаарлалт 256 мегабайт
оролт стандарт оролт
гаралт стандарт гаралт
Одоо та сэйф онгойлгох маш их энгийн бодлого бодно. Сэйфний нууц дугаар дѳрвѳн бүхэл тоо тойрог дээр нэг нэгээр байрлана. Хамгаалалтыг тайлахдаа эдгээр дѳрвѳн тоог бүгдийг нэгтэй тэнцүүлэх ёстой. Дараах үйлдлийг хийж болно: зэрэгцээ хоёр тоог сонгоод хоюуланг нь нэгээр ихэсгэх, эсвэл зэрэгцээ хоёр тэгш тоог сонгоод хоёуланг нь хоёрт хуваах. Ингээд боллоо. Хамгаалалтыг эвд.
Оролт
Оролт нэг мѳрѳнд зайгаар тусгаарлагдсан, тус бүр нь $10^9$-ээс хэтрэхгүй эерэг бүхэл дѳрвѳн тоог тойрог дээрх дарааллын дагуу агуулна.
Гаралт
Хэрвээ сэйф найдвартай, эвдэх боломжгүй бол $-1$ гэж гарга. Бусад үед гаралт нь сэйфийг тайлах үйлдлүүдийн (нэг мѳрѳнд нэг үйлдэл) дарааллыг агуулна. Заавал хамгийн цѳѳн үйлдлийг хийх албагүй, гэхдээ үйлдлийн тоо $1000$-аас хэтрэхгүй байх хэрэгтэй. Үйлдлээ ойлгомжтой болгохын тулд тоонуудаа $1$-ээс $4$ байрлалд байгаа гэж үзнэ. Үйлдэл бүрийг хоёр тэмдэгтээр илэрхийлнэ. Хэрвээ одоо хийх үйлдэл нь хуваах бол эхний тэмдэгт нь $/$, бусад үед $+$ (нэмэх) байна. Хоёрдахь тэмдэгт нь үйлдэл хийх хосын эхний тооны байрлал байна. (жишээнээс илүү тайлбар авна уу).
Олон хариутай бол аль нэгийг нь гарга.
Орчуулсан: Sugardorj
Жишээ тэстүүд
Оролт
1 1 1 1
Гаралт
Оролт
1 2 4 2
Гаралт
/2 /3
Оролт
3 3 1 1
Гаралт
+1 /1 /1
Оролт
2 1 2 4
Гаралт
/3 /4