Codeforces Global Round 13
18:42:49 |
Kotlin Heroes: Practice 6
3 өдрийн дараа |
Educational Codeforces Round 105 (Rated for Div. 2)
3 өдрийн дараа |
Codeforces Round #705 (Div. 2)
7 өдрийн дараа |
Kotlin Heroes: Episode 6
10 өдрийн дараа |
Технокубок 2021 - Финал
22 өдрийн дараа |
B. Дуусаагүй шатрын ѳрѳг
хугацааны хязгаарлалт 2 секунд
санах ойн хязгаарлалт 256 мегабайт
оролт стандарт оролт
гаралт стандарт гаралт
Нэгэн удаа Володя музэйд энгийн шатар харжээ. Тэнд зѳвхѳн дѳрвѳн дүрс байсан ба тэдгээр нь хоёр цагаан тэрэг, цагаан ноён, хар ноён байв. Володя "За, хар тал ямар ч байсан хожихгүй" гэж хэлсэн бѳгѳѳд үүнийгээ зѳв гэдэгт итгэлтэй байв. Таны даалгавар бол цагаан тал хожсон, хожоогүй эсэхийг тодорхойлох юм.
Шатрын хѳлѳг дээрх дүрсүүд зѳв байрлалд байгаа (дүрс бүр нэг нүд эзэлнэ, хоёр дүрс ижил нүдэнд байхгүй, хоёр ноён бие биетэйгээ зэрэгцээ биш байна). Тэгэхээр таны даалгавар ердѳѳ цагаан тал харыг маданд оруулсан эсэхийг л мэдэх. Танд сануулахад энэ нь хар ноён эсрэг талын ямар нэгэн дүрсэд идүүлэх байрлалд байх ба бас ямар нэгэн аюулгүй нүүдэлд нүүж чадахгүй байх ёстой. Тэрэг хэвтээ болон босоо чиглэлд дурын тооны нүдээр (замд нь ѳѳр дүрс байхгүй үед), ноён зэргэлдээ нүд рүүгээ (ерѳнхий булан юмуу талтай нүд рүү) нүүдэг. Мэдээж дүрсүүд хѳлгѳѳс гарч нүүж чадахгүй. Хар ноён ѳѳрийн нүүх ээлжинд эсрэг талын тэргийг идэх боломжтой (жишээ 3-г хар).
Оролт
Оролт хоёр тэрэг, цагаан ноён, хар ноёны зайгаар тусгаарлагдсан $4$ байрлалыг агуулна. $8 × 8$ хѳлгийн байрлал бүр уг нүдний байрлыг хэвтээгээр ($'a'-'h'$) болон босоогоор ($'1'-'8'$) гэж заах хоёр тэмдэгтээр тодорхойлогдно. Ижил нүдэнд хоёр дүрс байхгүй, хоёр ноён биенээ идэхгүйгээр байрлана.
Гаралт
Гаралт нэг үг хэвлэнэ. Хэрвээ хар маданд орсон бол "CHECKMATE", бусад үед "OTHER" байна.
Орчуулсан: Sugardorj
Жишээ тэстүүд
Оролт
a6 b4 c8 a8
Гаралт
CHECKMATE
Оролт
a6 c4 b6 b8
Гаралт
OTHER
Оролт
a2 b1 a3 a1
Гаралт
OTHER