Codeforces Round #803 (Div. 2)
19:38:25 |
Codeforces Round #804 (Div. 2)
6 өдрийн дараа |
A. Хасагдах тойрог
хугацааны хязгаарлалт 1 секунд
санах ойн хязгаарлалт 256 мегабайт
оролт стандарт оролт
гаралт стандарт гаралт
Спорт програмчлалын "Оросын Цом - 2214" тэмцээний эцсийн шатны оролцогчид нь хасагдах тойргуудын аль нэгд шалгарсан байх ёстой.
Хасагдах тойргийг гол болон нэмэлт гэж хоёр төрөлд хуваадаг. Гол хасалтын тойрог $c$ ширхэг бодлоготой байх бөгөөд эхний $n$ ширхэг хамгийн өндөр оноотой оролцогчид гол хасалтын тойргоос шалгарна. Харин нэмэлт хасалтын тойрог $d$ бодлоготой бөгөөд нэмэлт хасалтын тойргоос ганц л хүн ялагч болж шалгарна. Үүнээс гадна өмнөх жилийн тэмцээний эцсийн шатны $k$ ширхэг оролцогчид хасагдах тойрогт оролцохгүйгээр уригдан эцсийн шатанд орно.
Бүх хасалтын тойргийн дараа эцсийн шатанд хамгийн багадаа $n \cdot m$ ширхэг хүн оролцох ёстой бол та хамгийн бага хэмжээний бодлого ашиглан эдгээр хасалтын тойргийг зохион байгуулах хэрэгтэй болжээ.
Оролт
Эхний мөрөнд гол болон нэмэлт хасалтын тойргуудад хэрэглэх бодлогоны тоо болох $c$ болон $d$ ($1 ≤ c, d ≤ 100$) тоонууд өгөгдөнө.
Дараагийн мөрөнд $n$ болон $m$ ($1 ≤ n, m ≤ 100$) тоонууд өгөгдөнө.
Сүүлийн гурав дахь мөрөнд өмнөх тэмцээний эцсийн шатны оролцогчид болох $k$ ($1 ≤ k ≤ 100$) бүхэл тоо өгөгдөнө.
Гаралт
Нэг мөрөнд тэмцээнд хэрэглэх бодлогын хамгийн тоог хэвлэнэ үү.
Орчуулсан: Энхлут
Жишээ тэстүүд
Оролт
1 10 7 2 1
Гаралт
2
Оролт
2 2 2 1 2
Гаралт
0