Codeforces Round #803 (Div. 2)
06:00:48 |
Codeforces Round #804 (Div. 2)
7 өдрийн дараа |
A. Машмок ба гэрлүүд
хугацааны хязгаарлалт 1 секунд
санах ойн хязгаарлалт 256 мегабайт
оролт стандарт оролт
гаралт стандарт гаралт
Машмок үйлдвэрт ажилладаг. Тэр өдөр бүрийн төгсгөлд бүх гэрлийг унтраах ёстой.
Үйлдвэрийн гэрлүүд $1$-с $n$ хүртэл дугаарлагдсан. Машмокын өрөөнд мөн л $1$-с $n$ хүртэл дугаарлагдсан $n$ товчнууд байгаа. Хэрвээ Машмок $i$ дугаар товчийг дарвал $i$-с доошгүй дугаартай бүх гэрэл асаалттай байснаа унтрана.
Машмок тийм ч ухаантай хүн биш юм. Тэгээд тэр нэгдүгээр товчин дээр дарахын оронд шөнө бүр товчнуудаас санамсаргүйгээр заримыг нь дардаг. Тэр өнөө шөнө $m$ ширхэг ялгаатай $b_{1}, b_{2}, ..., b_{m}$ (товчнуудыг өгөгдсөн дарааллаар дарна) товчнууд дарсан. Одоо тэр энэ гэрэл бүрийн унтраасан товчны дугаарыг мэдэхийг хүсэж байгаа. Товчны дугаар $b_{i}$ бол $i$ биш гэдгийг анхаарна уу.
Машмокд эдгээр дугаарыг хэвлэж тусал.
Оролт
Эхний мөрөнд зайгаар тусгаарлагдсан $n$, $m$ $(1 ≤ n, m ≤ 100)$ хоёр бүхэл тоо агуулагдана, $n$ тоо нь үйлдвэрийн гэрэлний тоо, $m$ нь дарсан товчнууд. Дараагийн мөр нь $m$ ширхэг ялгаатай, зайгаар тусгаарлагдсан $b_{1}, b_{2}, ..., b_{m} (1 ≤ b_{i} ≤ n)$ бүхэл тоонуудыг агуулна.
Бүх товчийг дарсаны дараа бүх гэрэл унтрах нь баталгаатай юм.
Гаралт
$n$ ширхэг зайгаар тусгаарлагдсан бүхэл тоонууд хэвлэнэ. $i$-р тоо нь $i$-р гэрлийг унтраах товчны дугаар юм.
Орчуулсан: Даариймаа
Жишээ тэстүүд
Оролт
5 4 4 3 1 2
Гаралт
1 1 3 4 4
Оролт
5 5 5 4 3 2 1
Гаралт
1 2 3 4 5
Тэмдэглэл
Эхний жишээнд, 4-р товчийг дарсаны дараа 4 болон 5-р гэрлүүд унтрах ба 1, 2, 3-р гэрлүүд асаалттай байгаа. Дараа нь 3-р гэрлийг дарсаны дараа 3-р гэрэл унтрана. Нэгдүгээр гэрлийг дарсаны дараа 1 болон 2-р гэрэл унтрана, тэгэхээр хоёрдугаар гэрлийг дарахад ямар ч нөлөөгүй байна. Тиймээс 4-р товч 4 ба 5-г, 3-р товч 3-г, 1-р товч 1 ба 2-г унтраасан байна.