Codeforces Round #804 (Div. 2)
4 өдрийн дараа |
A. Уриа
хугацааны хязгаарлалт 1 секунд
санах ойн хязгаарлалт 256 мегабайт
оролт стандарт оролт
гаралт стандарт гаралт
Саяхан R1 компани өөрийн үндсэн оффис болгож Москва хотын төвд өндөр барилга худалдаж авсан. Шинэ оффисийг чимэглэх цаг болсон ба эхний хийх зүйл бол барилгаруу орох төв хаалганы дээр компаний уриаг бичих явдал юм.
Компаний уриа $n$ тэмдэгтээс бүрдэх ба чимэглэгчид $n$ тэнцүү квадратад хуваагдсан $n$ метр өргөн, $1$ метр өндөртэй маш том самбар өлгөнө. Самбарын хамгийн эхний квадратад (хамгийн зүүн талын) урианы хамгийн эхний тэмдэгт байна, хоёр дахь квадратад хоёр дахь тэмдэгт гээд цааш үргэлжилнэ.
R1 компаний програмистууд самбар дээр уриагаа өөрсдөө бичихийг хүссэн. Үүнийг хийхийн тулд тэдэнд самбарын $k$-р квадратын харалдаа байрласан маш том бас хүнд шат байна. Самбар дээр урианы $i$-р тэмдэгтийг бичихийн тулд та самбарын $i$-р квадратын урд байгаа шатруу авирах хэрэгтэй. Энэ үйлдэлд (шатаар авирах буух нийлээд) будагчин нэг цаг зарцуулна. Будагчин шат $i$-р квадратын өмнө байгаа үед хөрш тэмдэгтүүдийг зурах хориотой учир нь шатны тухгүй байдлаас болж тэмдэгтүүд заваан болох магадлалтай. Үүнээс гадна програмистууд шатыг зөөж чадна. Тэд нэг цагт шатыг зүүн эсвэл баруун зүгт нэг метр зөөж чадна.
Тэмдэгтүүдийг зурах, шатыг зөөх ажил нь маш ядаргаатай тул програмистууд ажлаа аль болох бага хугацаанд дуусгахыг хүсч байна. Тэдэнд зориулж тохиромжтой төлөвлөгөө гаргана уу!
Оролт
Эхний мөрөнд хоёр бүхэл тоо $n$ ба $k$ $(1 ≤ k ≤ n ≤ 100)$ байх буюу харгалзан урианы тэмдэгтийн тоо болон шатны анхны байрлал юм. Дараагийн мөрөнд хоосон зай агуулаагүй $n$ тэмдэгт бүхий уриа байна. Урианы тэмдэгт бүр англи цагаан толгойн том үсэг эсвэл тоо эсвэл дараах тэмдэгтүүдийн аль нэг нь байна: '$.$', '$!$', '$,$', '$?$'.
Гаралт
$t$ мөрөнд програмистуудын хийх ёстой үйлдлүүдийг хэвлэ. $i$-р мөрөнд:
- хэрвээ $i$-р үйлдэл шатыг зүүн тийш зөөх бол "$LEFT$" (хашилтгүйгээр) гэж хэвлэ;
- хэрвээ $i$-р үйлдэл шатыг баруун тийш зөөх бол "$RIGHT$" (хашилтгүйгээр) гэж хэвлэ;
- хэрвээ $i$-р үйлдэл шатаар өгсөөд $x$ тэмдэгтийг зураад буцаад буух бол "$PRINT$ $x$" (хашилтгүйгээр) гэж хэвлэ.
Зурах хугацаа ($t$ хувьсагч) боломжит хамгийн бага байх ёстой. Хэрвээ хэд хэдэн боломжит хариулт байвал та алийг нь ч хэвлэж болно.
Орчуулсан: Г.Мэндбаяр
Жишээ тэстүүд
Оролт
2 2 R1
Гаралт
PRINT 1 LEFT PRINT R
Оролт
2 1 R1
Гаралт
PRINT R RIGHT PRINT 1
Оролт
6 4 GO?GO!
Гаралт
RIGHT RIGHT PRINT ! LEFT PRINT O LEFT PRINT G LEFT PRINT ? LEFT PRINT O LEFT PRINT G
Тэмдэглэл
Шатыг нэгээс бага метрт зөөх боломжгүй. Шатыг самбарын нэг квадратын урд л байрлуулж болно. Жишээлбэл та шатыг хагас метр зөөж хоёр квадратын голд байрлуулаад дээш гарч эхний тэмдэгтийг зураад дараа нь хоёр дахь тэмдэгтийг зурах боломжгүй гэсэн үг.