Codeforces Round #803 (Div. 2)
20:04:00 |
Codeforces Round #804 (Div. 2)
6 өдрийн дараа |
D. Их өгөгдөл
хугацааны хязгаарлалт 1 секунд
санах ойн хязгаарлалт 256 мегабайт
оролт стандарт оролт
гаралт стандарт гаралт
Бяцхан Фэтя зарим эрдэмтдэд дөрвөн сарын нэгний бэлэг өгөхөөр болов. Жоохон эргэлзсэний эцэст тэр Codeforces Round #153 (Div.2)-с авсан массивыг бэлэглэхээр шийдсэн. Эрдэмтэд бэлгэнд баярласан ба энэ массивт зарим нэг чухал баримтуудыг нэмэхээр шийдсэн. Эхний хэдэн баримт нь энд байна:
- Дэлхийн далайн түвшнээс дээш өргөгдсөн хамгийн өндөр уул бол Эверестийн уул юм. Түүний оргил 8848м өргөгдсөн.
- Дэлхийн хамгийн том самбарын тоглоомны тэмцээнд 958 оролцогч оролцож чапаева тоглоомыг тоглосон.
- Хамгийн том онлайн математикын тэмцээнд 12766 оролцогч оролцсон.
- Нил мөрнийг дэлхийн хамгийн урт гол гэж үздэг. Урсгал нь Бурундигаас эхлэн, энэ нь урт нь 6695 км урт үргэлжилнэ.
- Үерлээгүй үедээ, Өмнөд Америкийн Амазонк мөрний өргөн нь дунд хэсэгтээ 1100 км хүрч чаддаг.
- Angel хүрхрээ нь дэлхийн хамгийн өндөр хүрхрээ юм. Түүний уналт нь 807 метрээр хэмжигддэг.
- Непалийн Эверестийн аялал зугаалгын баазтай хамгийн ойр тосгон Namche дэх Эверестийг харах зочид буудал нь хамгийн өндөрт буюу 31962 метрийн өндөрт байдаг.
- Уран бол байгаль дээр байдаг элементүүдийн хамгийн хүнд нь юм. Үүний хамгийн түгээмэл изотоп нь 146 нейтроныг агуулсан цөмтэй.
- Сибирийн Oymyakon тосгонд хорьдугаар зуунд -68°С температур хүрч хамгийн хүйтэрч байсан газраар бүртгэгдсэн.
- Баригдаж байсан хамгийн урт могой нь 25 гаруй фут урт юм. Үүний нэр нь Medusa юм.
- Хурандаа Meow муур нь хамгийн урт үстэй муур ба дэлхийн рекордыг эзэмшдэг. Түүний үсний урт нь бараг 134 см.
- Далайн халиу инч тутамдаа 10000 хүртэл үстэй байна. Энэ нь амьтны ертөнц дэх хамгийн өтгөн үстэй амьтан юм.
- АНУ-ын хамгийн том муж нь Аляск юм. Түүний өөрийн талбай 663268 хавтгай дөрвөлжин миль байдаг байна.
- Аляскд хамгийн урт эргийн шугам байдаг: энэ нь 154103 км урт юм.
- Байгаль нуур нь дэлхийн хамгийн том цэнгэг устай нуур юм. Түүний гүн нь 1642 метр хүрдэг ба дэлхийн хөлдөөгүй цэнгэг усны тавны нэг орчим байдаг.
- Хамгийн өнгөлөг үндэсний туг бол Туркменистаны нэг туг ба 106 өнгөтэй байна.
Оролт
Оролт нь 1-с 16-н хоорондох нэг бүхэл тоо байна.
Гаралт
Гаралт нь нэг бүхэл тоо байна.
Орчуулсан: Даариймаа
Жишээ тэстүүд
Оролт
1
Гаралт
1
Оролт
7
Гаралт
0
Сэтгэгдлүүдийг ачааллаж байна...