Codeforces Round #803 (Div. 2)
2 өдрийн дараа |
Codeforces Round #804 (Div. 2)
8 өдрийн дараа |
B. Марафон
хугацааны хязгаарлалт 1 секунд
санах ойн хязгаарлалт 256 мегабайт
оролт стандарт оролт
гаралт стандарт гаралт
Валера Берландын марафон гүйлтийн тэмцээнд оролцжээ. Марафон гүйлтийн талбайг тал бүрийн урт нь $a$ байх хавтгайн квадрат дүрсээр илэрхийлж болох ба зүүн доод булан нь $(0, 0)$ координат дээр байна. Квадратын талууд координатын тэнхлэгүүдтэй параллель.
Марафон гүйлтэнд их хол зам туулах тул Валерад уралдааны үеэр нэмэлт ус хэрэг болов. Валерагийн дасгалжуулагч түүнийг $d$ метр зам туулах тутамд ус өгч байв. Валера $(0, 0)$ цэгээс эхлэн цагийн зүүний эсрэг чиглэлд гүйж байгаа. Тиймээс Валера уралдаан эхлээд $a$ метр гүйгээд $(a, 0)$ цэгт хүрнэ. Мөн уралдааны замын урт $nd + 0.5$ метр байв.
Валерад туслахын тулд Валерагийн дасгалжуулагч хаана хаана очих ёстойг олж өгч тусална уу. Өөрөөр хэлбэл Валерагийн $d, 2d, ..., nd $ метр гүйн очих газруудын координатуудыг олж өгнө үү.
Оролт
Эхний мөрөнд $a$ ба $d$ $(1 ≤ a, d ≤ 10^{5})$ гэсэн тоонууд таслалаас хойш $4$ орны нарийвчлалтайгаар зайгаар тусгаарлагдан байна. $a$ нь талбайн талын уртыг илэрхийлнэ. $d$ нь Валерагийн ус авахын тулд гүйх ёстой замын уртыг илэрхийлнэ.
Хоёр дахь мөрөнд Валерагийн авах усны тоог илэрхийлэх $n$ $(1 ≤ n ≤ 10^{5})$ гэсэн бүхэл тоо байна.
Гаралт
$n$ мөрөнд хариуг хэвлэнэ. Мөр бүрт $x_{i}$ ба $y_{i}$ тоонуудыг зайгаар тусгаарлан хэвлэнэ. Энэ нь Валера $i$ дэх усаа $(x_{i}, y_{i})$ координатад авсаныг илэрхийнэ. Хариуг абсолют алдаа нь $10^{-4}$-аас хэтрэхгүй байхаар ол.
Энэхүү бодлогын гаралт маш том хэмжээтэй байх тул C++ хэлэнд cout
хэрэглэхгүй байхыг зөвлөе.
Орчуулсан: Бат-Од
Жишээ тэстүүд
Оролт
2 5 2
Гаралт
1.0000000000 2.0000000000 2.0000000000 0.0000000000
Оролт
4.147 2.8819 6
Гаралт
2.8819000000 0.0000000000 4.1470000000 1.6168000000 3.7953000000 4.1470000000 0.9134000000 4.1470000000 0.0000000000 2.1785000000 0.7034000000 0.0000000000