Codeforces Round #803 (Div. 2)
2 өдрийн дараа |
Codeforces Round #804 (Div. 2)
8 өдрийн дараа |
D. Роман ба тоонууд
хугацааны хязгаарлалт 4 секунд
санах ойн хязгаарлалт 512 мегабайт
оролт стандарт оролт
гаралт стандарт гаралт
Роман бол Uzhland-н маш алдартай залуу математикч юм. Харамсалтай нь Сережа үүнтэй санал нийлэхгүй байна. Сережагийн бодлыг өөрчлөхийн тулд Роман ямар нэг математикийн асуудлыг шийдвэрлэхэд бэлэн байна. Жаахан бодсоны эцэст Сережа Романаас $m$ модулиар $n$ тооны ойрхон хэдэн тоо байдгыг асуув.
Дараах тохиолдолд $x$ тоог $m$ модулиар $n$ тооны ойрхон тоо гэж үзнэ:
- энэ тоог $n$ тооны цифрүүдийг дахин байрлуулж гаргаж авна,
- энэ тоо нь тэгээр эхлээгүй байна,
- $x$ тоог $m$-д хуваасны дараа үлдэгдэл нь 0-тэй тэнцүү байна.
Роман бол сайн математикч, гэхдээ ийм тоонуудын тоо түүнд хэтэрхий их байгаа тул тэр чамаас тусламж хүсэж байна.
Оролт
Эхний мөр нь $n$ $(1 ≤ n < 10^{18})$ ба $m$ $(1 ≤ m ≤ 100)$ бүхэл тоонуудыг агуулна.
Гаралт
Нэг мөрөнд нэг бүхэл тоо хэвлэнэ. Энэ нь $m$ модулиар $n$ тооны ойрхон тоонуудын тоо юм.
Орчуулсан: Даариймаа
Жишээ тэстүүд
Оролт
104 2
Гаралт
3
Оролт
223 4
Гаралт
1
Оролт
7067678 8
Гаралт
47
Тэмдэглэл
Эхний жишээний шаардсан тоонууд нь: 104, 140, 410.
Хоёр дахь жишээний шаардсан тоо бол 232.