C. Бүртгэлийн систем

хугацааны хязгаарлалт 5 секунд

санах ойн хязгаарлалт 64 мегабайт

оролт стандарт оролт

гаралт стандарт гаралт

Тун удахгүй Бэрланд улсад "Бэрландэск" нэртэй шинэ и-мейлийн систем нэвтрэх гэж байна. Системийн администратор нь системээ аль болох хурдан ашиглалтанд оруулахын тулд танаас тусламж хүсчээ. Танд сайтын бүртгэлийн хэсгийг хийх хүсэлт ирсэн бөгөөд дараах шаардлагууд тавигдаж байгаа юм:

Шинэ хэрэглэгч систем бүртгүүлэх үедээ нэр болох $name$ гэсэн хүсэлт илгээх бөгөөд уг нэр системд байхгүй бол шинээр нэмэгдэж, "OK" гэх хариулт авч, бүртгэл амжилттай болно. Хэрвээ $name$ хэдийнээ системд бүртгэгдсэн байвал систем $name$ дээр системд байхгүй хамгийн эхний $i$ тоон өргөтгөл залгаж, системд бүртгэж авна (Тоолуур $1$-ээс эхэлнэ). Жишээ нь $name1$, $name2$ ...

Оролт

Эхний мөрөнд системд илгээсэн хүсэлтийн тоо болох $n$ ($1 ≤ n ≤ 10^5$). Дараагийн мөр бүрт $32$-с хэтрэхгүй урттай латин цагаан толгойн жижиг үсгээс бүрдэх хүсэлтүүд байна.

Гаралт

Гаралт нь $n$ мөрөөс тогтох бөгөөд хэрвээ хүсэлт амжилттай болсон бол "OK" гэсэн хариуг хэвлэнэ. Хэрвээ хүсэлтийн нэр бүртгэлтэй байсан бол бүртгэж авсан шинэ нэрийг хэвлэнэ.

Орчуулсан: zoloogg

Жишээ тэстүүд

Оролт
4
abacaba
acaba
abacaba
acab
Гаралт
OK
OK
abacaba1
OK
Оролт
6
first
first
second
second
third
third
Гаралт
OK
first1
OK
second1
OK
third1
Сэтгэгдлүүдийг ачааллаж байна...