B. Шалгалтын өмнө

хугацааны хязгаарлалт 0.5 секунд

санах ойн хязгаарлалт 64 мегабайт

оролт стандарт оролт

гаралт стандарт гаралт

Маргааш Петр биологийн шалгалт өгнө. Тэр энэ хичээлдээ тийм ч дуртай биш, тэгэхдээ $d$ өдрийн өмнө шалгалт өгөх ёстойгоо мэдсэн юм. Петрийн эцэг эх нь түүнийг заавал шалгалтандаа бэлд гэсэн учраас $i$-р өдөрт $minTime_i$-с багагүй, $maxTime_i$-с ихгүй цаг бэлдэх хэрэгтэй болсон. Тэгээд Петрийг шалгалтын өмнөх өдөр эцэг эхийнхээ зааврыг дагасан эсэхийг шалгана гэж хэлжээ.

Өнөөдөр Петрийн аав, ээждээ шалгуулах ёстой өдөр. Гэвч Петр зөвхөн хичээлээ бэлдсэн нийт хугацаа $sumTime$-аа л тэмдэглэж авсан бөгөөд одоо $d$ өдрийн хуваариа үзүүлэхийг хүсэж байна. Бэлтгэлийн хуваарь нь $i$-р өдрийн хугацаа $schedule_i$ гэсэн $d$ тооноос тогтоно. Нийт бэлтгэл хийсэн хугацаа $sumTime$-тай тэнцүү байх ёстой бөгөөд өдөр бүр зарцуулсан хугацаа нь ээж, аав хоёрынх нь шаардлагад нийцсэн байх хэрэгтэй.

Оролт

Эхний мөрөнд бэлтгэл хийсэн өдөр $d$ ба нийт бэлтгэлийн хугацаа $sumTime$ ($1 ≤ d ≤ 30$, $0 ≤ sumTime ≤ 240$) өгөгдөнө. Дараагийн $d$ мөрөнд мөр тус бүрт $i$-р өдрийн шаардлагатай хамгийн бага бэлтгэлийн хугацаа $minTime_i$, ба хамгийн их бэлтгэлийн хугацаа $maxTime_i$ ($0 ≤ minTime_i ≤ maxTime_i ≤ 8$) өгөгдөнө.

Гаралт

Хэрвээ Петр шаардлагад нийцэх хуваарь гаргаж чадах бол гаралтын эхний мөрөнд "YES" гэж хэвлэнэ. Дараагийн мөрөнд өдөр бүр зарцуулсан хугацаа болох нийт $d$ тоог хэвлэнэ. Хэрвээ шаардлагад нийцэх хуваарь зохиох боломжгүй бол "NO" гэж хэвлэнэ. Олон хариутай тохиолдолд алийг нь ч гаргаж болно.

Орчуулсан: zoloogg

Жишээ тэстүүд

Оролт
1 48
5 7
Гаралт
NO
Оролт
2 5
0 1
3 5
Гаралт
YES
1 4 
Сэтгэгдлүүдийг ачааллаж байна...